Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

Оскарын шагналт киноны хөгжмүүд тун удахгүй тоглогдоно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Дэлхийн болон монголын шилдэг киноны дуу хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолт 2015 оны 04 сарын 16-ны 19 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Оскарын шагналт James Bond 007 киноны Skyfall, Breakfast at Tiffany’s киноны Moon river, The Wizard of OZ киноны Over the Rainbow, Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible гэх зэрэг олон сайхан дуу хөгжмүүд эгшиглэх ба Дэлхийн алдарт “Chicago” мюзикл киноны хэсэг “All that Jazz” нь монголд 2 дахь удаагаа тайзнаа дуулагдах гэж байгаа нь онцлог юм. Тоглолтод Улсын Филармонийн Баянмонгол чуулга, удирдаач Б. Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од, Дуучин Л.Насанбуян, П.Өнөржаргал, С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Т.Амина /СТА/ нар оролцож киноны дуунуудыг тайзнаа амьдруулна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card