Тендер шалгаруулалтын нэр: Их залуу, Яргуйт багийн баруун, хойд хэсэгт 6, 0.4 кВ-ын ЦДАШ, дэд өртөө барих
ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Их залуу, Яргуйт багийн баруун, хойд хэсэгт 6, 0.4 кВ-ын ЦДАШ, дэд өртөө барих
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-20/2015
Орхон аймгийн ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Их залуу, Яргуйт багийн баруун, хойд хэсэгт 6, 0.4 кВ-ын ЦДАШ, дэд өртөө барих ажлыг гүйцэтгэх тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэрийн дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой байх
2013, 2014 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх
2013, 2014 онуудад ижил төстэй цахилгааны ажлыг гүйцэтгэсэн байх
Дараах тусгай зөвшөөрөлтэй байх: 0.4 кВ-аас дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх
Тендерт оролцогч нь Санал болгож буй үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх тендерийн
баталгааг цахимаар гаргаж ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 05-р сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө meps.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05-р сарын 12-ны 09 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны алба
Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө
Утас:70358570