Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

Бейонсе, Жей Зи нар хуримын бичлэгээ олонд дэлгэлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Холливуудын хамгийн алдартай, бас сайхан хосуудын нэг болох Бейонсе, Жей Зи нарын хуримын долоон жилийн ой тохиож байна. Харин тэд ойн баяраа тохиолдуулан шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьжээ. Тодруулбал тэд өөрсдийн твиттер хуудаснаа олонд дэлгээгүй байсан хуримын бичлэгийнхээ нэг хэсгийг нийтэлсэн байна. Хосууд энэ жилийн хуримын ойгоо Хавайн арал дээр тэмдэглэсэн бөгөөд хуримын ойгоороо гэрлэлтээ дахин батлуулсан хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж байна. Реппер Жей Зи, дуучин Бейонсе нар 2009 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуримаа хийсэн билээ. Тэдний хуриманд гэр бүлийнхнээс өөр хүмүүс оролцоогүй бөгөөд хэвлэлийнхийг оролцохыг эрс хориглосон юм. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card