Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Онгоцны осолд буруутгагдаж байгаа Андрес Любицид хүндэтгэл үзүүлэв

Онгоцны осолд буруутгагдаж байгаа Андрес Любицид хүндэтгэл үзүүлэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Германы иргэний агаарын тээврийн 150 зорчигчтой “Airbus 320” онгоц Альпийн нуруунд осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын гол буруутанг тус онгоцны хоёрдугаар нисгэгч Андрес Любици гэж таамаглаад байгаа юм. Учир нь ослын газраас олдсон хоёр хайрцаг хэргийн гол буруутанг Андрес Любицийг хэмээн баталж байгаа билээ. Дээрх онгоцонд ажил үүргээ гүйцэтгэж явсан “Germanwings” компанийн нийт зургаан ажилтан байсан аж. Харин өчигдөр ажил үүргээ гүйцэтгэж явсан дээрх зургаан ажилтанд хүндэтгэл үзүүлсэн ба тэдний дунд онгоцны ослын гол буруутан гэгдээд буй хоёрдугаар нисгэгч Андрес Любицидийн зураг заларсан байна. Гэхдээ “Germanwings” компанийн ажилчид ослын жинхэнэ шалтгаан гарах хүртэл хоёрдугаар нисгэгч Любицийг буруутгахаас эрс татгалзаж байгаа ажээ. Онгоцны сүйрлийн учир шалтгааныг олж илрүүлэхээр Герман, Францын мөрдөгчид ажиллаж байгаа юм байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card