Тэргүүн хатагтай сэтгүүлийн нүүрийг чимжээ
АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама алдарт “Glamour's” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна.
Тэрбээр уг сэтгүүлийг “Scandal” цувралын жүжигчин Керри Вашингтон мөн Сара Жессика Паркер нартай хамт зургаа авхуулсан байна. Тус сэтгүүл ирэх сараас худалдаанд гарах юм.
Тэд олон нийтийг хөдөлгөөний дутагдлаас ангижирч, эрүүл хүнс хэрэглэхийг зөвлөжээ. Тэргүүн хатагтай 2013 оноос эхлэн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх “Америкчууд эрүүл” гэх компанит ажлыг санаачилсан билээ. Мишель энэхүү ажлынхаа хүрээнд улиралд нэг удаа хамгийн их хүн амтай мужид зочилж, иргэдтэй уулздаг юм.
Эх сурвалж: new.mn