Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

Дуучин Сараа төрсөн өдрөө тэмдэглэнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуая “Сэхүүн салхи” нэртэй төрсөн өдрийн тоглолтоо Монгол бөхийн өргөөнд энэ сарын 20-нд хийхээр боллоо. Төрсөн өдрийн тоглолт хийх санааг анх түүний найз ая зохиогч Б.Ангирмаа санаачилж байсан бөгөөд энэ жил ес дэх удаагаа төрсөн өдрийн баяраа фенүүдтэйгээ нижгэр тэмдэглэх гэж байгаа ажээ. Дуулсан дуу болгон нь хит болдог дуучин Б.Сарантуяагийн амьдралыг “Сэхүүн салхи” нь тэр чигт нь илэрхийлчихмээр "драм”-тай дуу юм. Түүнчлэн дуучин бүсгүй ивээн тэтгэгч нарынхаа мөнгийг техникийн дэвшилд биш дуучид, хөгжимчид, бүжигчид, техникийн алба болон арын албаныхандаа зориулах гэнэ. Тиймдээ ч тэрбээр “Уран бүтээлчдэдээ зориулж байгаа учир тоглолт маань чанартай, үзүүштэй, мартагдашгүй байх болно” хэмээн ярьжээ. Өсвөр наснаасаа урлагийн гараагаа эхлүүлсэн дуучин Б.Сарантуяа урлагийн төлөөх зүтгээд 30 шахам жилийн ардаа орхиж яваа чадварлаг дуучин билээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card