Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
"Ээжээ, надтай гэрлээч" кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

"Ээжээ, надтай гэрлээч" кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
"Милл кино" компани 4 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино нь болох "Ээжээ, надтай гэрлээч" уран сайхны киноныхаа эвлүүлгийн ажлыг дуусган өнгөө засварлахаар хятад улсыг зорьсон гэнэ. Милл кино компани болон Монгол фильм хамтран бүтээсэн тус киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнхбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан бөгөөд гол дүрд нь жүжигчин  Б.Баттөмөр, Ч.Ундрал Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир нар тоглосон аж. "Ээжээ, надтай гэрлээч" уран сайхны кинонд нийгэмд тулгамдаад байгаа хурц асуудлын нэг болох гэр бүлийн амьдралын зөрчил, салалт зэрэг нь хүүхдэд  хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьсон аж. Дашрамд сонирхуулахад киноны зургийг Налайхад авсан бөгөөд энэ сарын 30- наас үзэгчдийн хүртээл болох юм байна. Эхсурвалж: http://www.mass.mn/
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card