Хэт даврагчийн толгойг 20 саяар үнэллээ
Өнгөрсөн долоо хоногт Кенийн нийслэл Найроби хотноо байрлах “Гарисса” их сургуульд хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл халдлага үйлдэж, 147 хүний аминд хүрсэн билээ.
Тэгвэл тус улсын Засгийн газар “Аль Шабаб” бүлэглэлийн тэргүүн Мухаммед Мохамудын толгойг 20 сая ам.доллараар үнэлж буйгаа мэдэгдэж, бодит мэдээлэл өгсөн хүмүүсийг шагнахаа мэдэгдсэн байна. Уг хэрэгтэй холбогдуулан “Кенийн ирээдүйг заналхийлэгч” гэх зарыг гудамж бүрт байршуулж, дээрх үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцохыг тус улсын Ерөнхий сайд Амиар Хамид уриалсан байна.
“Аль Шабаб” бүлэглэлийн санхүүгийн гол эх үүсвэр хүний эд, эрхтний наймаа ажээ. Түүнчлэн тус бүлэглэл өсвөр насны 70 гаруй охиныг хулгайлж, хил давуулсан нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: new.mn