Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Леонардо Ди Каприо дуудлага худалдаагаар зарагдав

Леонардо Ди Каприо дуудлага худалдаагаар зарагдав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Алдарт жүжигчин Леонардо Ди Каприо энэ сарын 22-нд Францын “Cap-Eden-Roc” зочид буудалд болсон ДОХ-ын эсрэг арга хэмжээний үеэр өөртэй нь хамт сар луу явах хүн өөрт нь хэдэн төгрөг төлж чадахыг асуун дуудлага худалдаа зарлажээ. Нэг хүн түүнд 1.5 сая ам.доллар амалсан бөгөөд тэрбээр энэ мөнгийг ДОХ-ын эсрэг уг үйлсэд хандивласан байна. Ялагч Василий Клюкин нь Оросын иргэн бөгөөд Монакко улсад амьдарч буй аж. Тэрбээр хэзээ нэгэн цагт сансраар аялж үзэхийг хүсдэг байсан бөгөөд дараа жил алдарт жүжигчинтэй хамт сар луу нисэж, сансраар аялах юм. Хандивын арга хэмжээний үеэр одод нийтдээ 38 сая ам.долларыг ДОХ-ын эсрэг санд хандивласан байна. Харин энэхүү дуудлага худалдаа нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ  хэмжээний үеэр болж буй нилээд ихээр үнэлэгдсэн дуудлага худалдаа болжээ. Өмнө нь Мерилин Монрогийн зураг 477 мянган ам.доллараар, 1968 онд зурсан Пабло Пикассогийн зураг 520 мянган ам.доллараар зарагдаж байсан гэнэ. Харин хамгийн их үнээр зарагдсан зүйл бол 10 мянган жилийн настай, металлаар бүрсэн чулуужсан үлдэгдэл 15 сая ам.доллараар зарагдаж байсан аж. Эх сурвалж: http://www.mass.mn/
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card