Истанбулд дахин халдлага гарлаа
Өнгөрсөн мягмар гарагт Туркийн Истанбул хотод зэвсэглэсэн зүүний хэт даврагч шүүхийн байр руу дайрч улсын прокурорын амь насыг хөнөөсөн хэрэг гарсан билээ.
Тэгвэл лхагва гарагт дахин зэвсэгтэй хоёр этгээд Истанбул хотын цагдаагийн удирдах төв байр руу нэвтэрч халдлага үйлдэхийг завдсан байна. Дээрх халдлагаас үүдэн нэг хүн амь насаа алджээ. Мөн цагдаагийн хоёр албан хаагч шархтсан байна.
Доган мэдээллийн агентлаг халдлага гарсан Аксарай дүүргийг хэсэг хугацаанд хаасан байна. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Турк улс иймэрхүү халдлагыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: new.mn