Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Онгоц осолдож 43 хүн амиа алджээ

Онгоц осолдож 43 хүн амиа алджээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
ОХУ-ын Окоцкийн тэнгист аяллын “Дальний Восток” хөлөг өчигдөр живж 43 хүн амиа алдаж, 63 хүн сураггүй болсон байна. Усан онгоцонд 132 зорчигч явсан байна. Петропавловск-Камчатскийн далайн боомтын аврах албаны төлөөлөгч Артур Рец “Осол болсон шөнө 26 хөлөг байсан. 43 далайчин амиа алдсан” гэж ярьжээ. Амиа алдсан далайчдын ихэнх нь орос хүмүүс гэнэ. Эх сурвалжийн мэдэгдсэнээр усан онгоц хөдөлгүүрийн доголдлоос үүдэж живж эхэлсэн төдийгүй ердөө 15 минутын дотор далайд живсэн байна. Аврах албаны усан онгоцууд ослын газар яаралтай хүрч ирсэн ч зорчигчдын дийлэнх нь живсэн байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр хөлгийн багт Оросын 78, Латви, Мьянмар, Украин, Вануатугийн 54 иргэн байсан гэнэ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card