Нигерт сөрөг хүчний тэргүүн ялалт байгууллаа
Нигер улсад энэ амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж дууслаа. Энэхүү сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Гудлак Жонатхан болон сөрөг хүчин “Ардчилсан” намын дарга Мухаммед Бухари нэр дэвшсэн юм. Харин уг сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч ялагдал хүлээж, Бухари ялалт байгуулжээ.
Нийт сонгогчдын 60-аас дээш хувь нь Бухаригийн төлөө саналаа өгсөн гэж сонгуулийн хорооноос мэдээлсэн ба сонгуулийн эцсийн дүн энэ сарын 7-нд гарна хэмээн мэдээлсэн байна.
Түүнчлэн сонгуулийн үеэр хэт даврагч “Боко Харам” бүлэглэл Гудлак дахин сонгогдвол олон хүн амиа алдахыг сануулсан байна. Харин энэхүү мэдэгдлийн дараа Гудлакийн дэмжигчдийн тоо эрс буурсан аж. Түүнчлэн Гудлакыг Борно мужаас хулгайлагдсан 200 гаруй охиныг аврахын тулд ямар ч алхам хийгээгүй хэмээн ард иргэд түүнийг буруутгаж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: new.mn