Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Үндэсний аюулгүй байдлын агентлаг руу халдахыг завдав

Үндэсний аюулгүй байдлын агентлаг руу халдахыг завдав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Вашингтоны ойролцоох АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн төв байрны үүдэнд буудалцаан гарч нэг хүн амиа алдаж өөр нэг хүн шархтсан хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр эрэгтэй хашааны хаалгыг дайрахыг завдсан ба үүний дараа буудалцаан болсон байна. Тодруулбал аюулгүйн бүсэд зам таглан зогссон тээврийн хэрэгсэлд замаа чөлөөлөх команд өгсөн боловч биелүүлэхээс татгалзсан учир Үндэсний аюулгүй байдлын агентлагийн офицерууд гал нээсэн ажээ. Довтолгоо хийсэн хүмүүс хулгайлсан машин унаж, эмэгтэй хүний хувцас өмссөн байсан аж. Мөн хулгайлагдсан Ford Escape машинаас зэвсэг, мансууруулах бодис илэрсэн гэнэ. Тэдгээр хүмүүсийг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн төв байр руу нэвтрэхийг завдаж байсан гэж албан хүмүүс үзэж байгаа бөгөөд одоогоор тус хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгаж эхлээд байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card