“МН17” онгоцны ослын газраас нэг цогцос олжээ
Өнгөрсөн долоодугаар сард Украины зүүн хязгаарт Малайзын “МН17” онгоц осолдож онгоцонд зорчин явсан 298 зорчигч болон багийн 15 гишүүн амиа алдсан юм. Дээрх онгоцонд Голландын 154, Австралийн 27, Малайзын 11 иргэн болон багийн 15 гишүүн, Индонезийн 6, Белгийн 4, Филиппин, Канадын 1 иргэн явсан юм. Тэгвэл дээрх онгоцонд зорчиж явсан нэг зорчигчийн цогцсыг Голландын шинжээчид ослын газраас олсон байна.
Цогцсыг Харьков мужид авчирсан, энэ амралтын өдөр Голландад хүргэхээр болжээ. Түүнчлэн даваа гаригт Голландын 40 гаруй шинжээч ослын газарт ирж, онгоцны хэлтэрхийг цуглуулсан ба эдгээрийг мөн Голланд руу тээвэрлэхээр болжээ.
Эх сурвалж: new.mn