Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

Олон улсын театрын баярын мэндийг хүргэе

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Олон улсын театрын институт 1961 онд Дэлхийн театрын өдрийг 3-р сарын 27-ны өдөр тэмдэглэж байх саналыг гаргажээ. Тус институтийн гишүүн театрууд уг баярыг жил бүхэн тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын театрын салбарынхан 1991 онд Олон улсын театрын институтэд гишүүнээр элсэж, уран бүтээл, уран бүтээлчдийн хамтын ажиллагаанд нь нэгдсэн байна. Монголын драмын мэргэжлийн жүжигчдийн төв ТББ-аас сүүлийн 10-аад жилийн турш Театрын өдрөөр “Гэгээн муза” наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтсон. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болсон. Гэхдээ энэ жил “Гэгээн муза-2014” наадам зохиогдохоор болсон бөгөөд ингэхдээ ирэх 5-р сард болохоор товлогдсон байна. Ингээд нийт уран бүтээлчдэдээ олон улсын театрын өдрийн мэндийг дэвшүүлж, урлагийн тэнгэр үргэлж ивээж байхыг хүсэн ерөөе!  Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card