Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

“Гэгээн Муза-2015”-д таван орон оролцоно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза-2015” наадам ирэх тавдугаар сарын 17-23-нд болно. Өнгөрсөн оны 12 дугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд тус байгууллагын Монгол дахь төвийн Ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, боловсролын хорооных нь тэргүүн, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд нар оролцож, “Гэгээн муза” наадмыг Олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Наадамд Швейцарь, БНХАУ, Уганда, Эстони, Косово, БНСУ-аас уран бүтээлчид оролцохоор мэдэгджээ. Бүтээлүүдийг хүүхдийн, ганц хүний, драмын, дуулалт жүжиг гэсэн ангиллаар шүүх юм. Наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоор болжээ. Мөн Герман, Орос, Косово улсаас шүүгчид ажиллах юм. Одоогийн байдлаар тус наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас 47 бүтээл ирүүлсэн байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card