Нэн ховордсон Пика
Пика хэмээх бяцхан хөхтөн амьтан бол дэлхий даяар нэн ховордсон хулсны баавгайтай адил Пика гэдэг туулай юм. Энэхүү амьтан нь баруун хойд Хятадын алс зэлүүд ууланд нутагладаг аж. Одоогоор Тяньшан уулын орчимд 1000 хүрэхгүй Пика туулай амьдарч байгаа гэнэ. Пика туулай нь анхны төрөл зүйлийг 1983 онд анх илрүүлсэн ба үүнээс хойш тус амьтны тоо толгой 70 гаруй хувиар буурсан бөгөөд энэ нь дэлхийн дулааралтай холбоотой гэж байгаль хамгаалагчид үзэж байна.Ердөө 20 см урттай энэ бяцхан амьтан өндөрлөг газрын хад асган дээр амьдардаг бөгөөд ганц, ганцаараа амьдардаг онцлогтой ажээ.
Эх сурвалж: new.mn