Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Борис Немцовын дурсгалыг сүйтгэжээ

Борис Немцовын дурсгалыг сүйтгэжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Оросын сөрөг хүчний улстөрч Борис Немцов Москва хотын төв хэсэг болох Большой Москорецкий гүүрэн дээр алхаж яваад буудуулж амиа алдсан билээ. Харин түүний өөд болсон дараа дэмжигчид нь Борис Немцовын өөд болсон газарт цэцэг өргөж, хөрөг зургийг нь байршуулсан билээ. Тэгвэл Оросын хэт туйлшрагч үзэлтнүүд тэрхүү дурсгалын зүйлсийг нь эвдэн сүйтгэж, Борисын зургийг шатааж, нэрийг нь бичсэн пайзыг шүршдэг будгаар баллан, “Борис бол урвагч” хэмээх үгийг гүүрний хашлага хаалтан дээр бичсэн байжээ. Уг ажиллагааг Украины эсрэг үзэлтнүүд үйлдсэн гэж хуулийнхан мэдэгдээд, тэднийг баривчлан шийтгэнэ хэмээн мэдэгджээ. Дээрх асуудлаас үүдэн Оросын төрийнхөн “Немцовын гүүрэн” дээр хөл хорио тогтоож, талийгаачийн дурсгалын эд зүйлс рүү хүн ойртуулахгүй гэж мэдэгдсэн байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card