Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
“Боко Харам” бүлэг 500 хүүхэд хулгайлжээ

“Боко Харам” бүлэг 500 хүүхэд хулгайлжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл 500 гаруй хүүхэд хулгайлсан хэрэг гарчээ. Хулгайлагдсан хүүхдүүдийн 400 орчим нь Нигерийн, үлдсэн 100 хүүхэд нь хөрш Чад улсын хүүхдүүд байсан аж. Хэт даврагчид өөрсдийн дайчдын тоог нэмэх зорилгоор дээрх хүүхдүүдийн хулгайлсан хэмээн мэдээлсэн ба тэд 11-ээс тоош насныхан байсан төдийгүй 90 орчим нь эмэгтэй хүүхдүүд байжээ. Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау “Би ариун Исламын улс байгуулах зорилгоор хөвгүүдийг хулгайлсан” гэж хэлжээ. Түүнчлэн тэрбээр Ерөнхийлөгч Гудлак Жонатханыг дахин төрийн тэргүүнээр сонгогдвол олон хүний амь эрсдэхийг сануулсан байна.Энэ бямба гаригт тус улсад Ерөнхийлөгчийн сонгуульд явагдах юм. “Боко Харам” бүлэглэл 2014 оны дөрөвдүгээр сарын 14-нд Нигери улсын зүүн хойд хэсэгт болсон халдлагын улмаас Чибок ахлах сургуулийн 230 орчим эмэгтэй сурагч хулгайлагдсан бөгөөд одоогоор тус улсын Засгийн газар охидыг нууж буй газар агаараас цохилт өгөхөөр төлөвлөсөн байгаа хэмээн мэдээлж байсан билээ. Тагнуулын мэдээллээр хулгайлагдсан охидын 80 гаруй нь хэт даврагчидтай хуримаа хийж, гэр бүл зохиосон гэсэн юм. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card