Лэди Гага “D&G” брэндээс татгалзав
“D&G” брэндийн үүсгэн байгуулагч Стефано Габбана, Доменико Долче Италийн “Panorama” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ “Ижил хүйстнүүд тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болж байна. Ийм хүүхдүүдийг би хиймэл гэж боддог” гэсэн юм. Энэхүү ярилцлагын дараа дуучин Элтон Жон тус брэндийг дахин ганц ч удаа өмсөхгүй гэсэн билээ.
Тэгвэл дуучин Леди Гага, өчигдөр Элтон Жоны гэр бүлтэй уулзах үеэрээ Габбана, Долче нарыг буруутгасан байна.Тэрбээр “Би үнэхээр харамсаж байна. Ижил хүйстэн хүмүүс байгалийн хуулийг зөрчиж байгаа гэж үү. Та хоёрын мэдэгдлээс болж олон хос сэтгэлийн шархтай үлдлээ. Тэднээс уучлалт гуй. Би өнөөдрөөс эхэлж “D&G” өмсөхгүй.” гэж хэлжээ.
Элтон Жон 2009 оноос эхлэн, өөрийн менежер Дэвид Фурништай болзох болсон бөгөөд 2014 онд хуримаа хийсэн билээ.
Эх сурвалж: new.mn