Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
“Үнсгэлжин” хүүхдийн балет тоглогдоно

“Үнсгэлжин” хүүхдийн балет тоглогдоно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Монголын Урлагийн зөвлөл Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор сонгодог урлагийн бүтээл туурвих “Үнсгэлжин” хүүхдийн балетыг толилуулахаар болсон байна. “Үнсгэлжин” хүүхдийн балет ирэх дөрөвдүгээр сарын 10-нд 14.00, 18.00 цагаас, 11-нд 14.00 цагаас тус тус Соёлын төв өргөөнд болох нь ээ. “Үнсгэлжин” балет нь манай улсад 1980-аад оноос тоглогдоогүй өдий хүрсэн байна. Дэлхийд алдартай бүжгэн жүжгийг дахин Монголын тайзнаа тавихаар ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн балетмейстер Э.Долгормаа санаачлан, Монголын Урлагийн зөвлөл, “UB Ballet” балетын сургууль, Хөгжим, бүжгийн коллежтой хамтран Ариг Банк, “Төгөлдөр” сангийн санхүүжилтээр тайзнаа дахин амилуулахаар болжээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card