Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

Немцовын үхэл АНУ-ын хориг арга хэмжээтэй холбоотой

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Оросын сөрөг хүчний улстөрч Борис Немцов Москва хотын төв хэсэг болох Большой Москорецкий гүүрэн дээр алхаж яваад буудуулж амиа алдсан билээ. Түүнийг амиа алдсанаас хойш түүний хувийн амьдрал, улс төрийн үйл ажиллагаатай холбоотой олон цуу яриа гарч эхэлсэн байна. Тэгвэл саяхан Германы “Франкфуртэр Алгемайн” сонинд Оросын сөрөг хүчний удирдагчийг АНУ-д Оросын эсрэг хориг тавихад тусалж байсан гэж мэдээлжээ. Түүнчлэн Оросын сөрөг хүчний улстөрч Владимир Милов Немцовын амийг хөнөөсөн хэрэг нь барууны болон АНУ-ын хориг арга хэмжээтэй холбоотой гэж мэдэгджээ. Оросын мөрдөн байцаах албаныхан Немцовын амийг Чечений исламын шашинт иргэд хөнөөсөн гэж мэдэгдсэн бөгөөд хэргээ хүлээгээд байгаа Заур Дадаев “Немцовын аминд хүрсэн хүнд захиалагч 5 сая рубль өгөхөө амласан” гэж хэлжээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card