Украины зүүн хязгаарт 1800 цэрэг амиа алджээ
Украины зүүн хязгаарт энэ он гараад 1800 цэрэг амиа алдсан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийг Украины Ерөнхийлөгч Петр Порошенко баталж, эх орныхоо төлөө амиа өргөсөн цэргүүддээ талархал илэрхийлж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн ажээ. Түүнчлэн ирэх тавдугаар сард нийслэл Киев хотноо амиа алдсан цэргүүдийн дурсгалд зориулан хөшөө босгохоор болсон байна.
Өчигдөр “Бүгд найрамдах Донецк улс”-ын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченко мэдэгдэл хийхдээ “Армийнхан Донецкийн төмөр зам болон Широкино суурин руу их буугаар галлаж, Минскийн гэрээг зөрчсөн” гэсэн бол Ерөнхийлөгч Петр Порошенко Минскийн гэрээ өнөөдрийг хүртэл зүүн хязгаарт хэрэгжиж байгааг онцлоод, салан тусгаарлагчдын хийсэн мэдэгдлийг үгүйсгэж “Минскийн гэрээ дуусгавар болох нь салан тусгаарлагчдад ашигтай. Мөн армийн цэргүүдийн нэрийг барьж, их буугаар галласан этгээдийг барих болно” гэж хэлжээ
Эх сурвалж: new.mn