Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Немцовын аллага захиалгат хэрэг гэдэг нь нотлогдов

Немцовын аллага захиалгат хэрэг гэдэг нь нотлогдов

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Оросын сөрөг хүчний улстөрч Борис Немцов Москва хотын төв хэсэг болох Большой Москорецкий гүүрэн дээр алхаж яваад буудуулж амиа алдсан билээ. Үүнтэй холбоотойгоор Улстөрч Борис Немцовын аллага захиалгат болох нь тогтоогдлоо. Тодруулбал Немцовын аминд хүрэх тусгай бүлэглэл өнгөрөгч нэгдүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан байна. Тус  бүлэглэл 10-15 гишүүнтэй бөгөөд тэд хэрэг гарахын өмнөх өдөр нууц санал хураалтаар Немцовын аминд хүрэх этгээдийг тодруулсан хэмээн Оросын Мөрдөн байцаах хорооны нэрээ нууцалсан гэрч “Россия 1” телевизэд ярьжээ. Тус бүлэглэлийн контороос Немцовын алхам тутмыг мөрдсөн гэр зураг, бичлэг олдсон байна.  Энэхүү аллагыг сайтар бэлдсэн, захиалгат аллага гэдгийг цагдаа нар баталсан аж. Мөн хэрэгээ хүлээгээд байгаа Заур Дадаев “Немцовын аминд хүрсэн хүнд захиалагч 5 сая рубль өгөхөө амласан” гэж хэлжээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card