Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Хэт даврагчид Тунисийн халдлагыг зохион байгуулжээ

Хэт даврагчид Тунисийн халдлагыг зохион байгуулжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Тунисийн нийслэлд байрлах Бардо музейд /III.18/ -нд цэргийн хувцас өмссөн зэвсэгт этгээдүүд гал нээж 23 хүний аминд хүрч, олон хүнийг барьцаалж 45 хүнийг шархтуулсан хэрэг гарсан билээ. Дээрх халдлага гарснаас хойш хоёр цагийн дараа халдлага үйлдсэн этгээдүүд болох Абу-Закаряа, Аль-Туниси, Абу-Анас устгасан билээ. Тэгвэл цагдаа нар халдлагыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэж есөн хүнийг баривчилсан бөгөөд Иракын хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид байсан хэмээн мэдээлсэн байна. Энэ оны эхээр Тунисийн удирдлагууд хэт даврагчдыг устгах холбоонд нэгдэж буйгаа зарласан билээ. Тус улсын 200 гаруй иргэн Халифын вант улс” бүлэглэлд элссэн тогтоогдсон билээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card