ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр:Яргуйт багийн гудамжны гэрэлтүүлгийн ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-17/2015
Орхон аймгийн ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Яргуйт багийн гудамжны гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэрийн дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх
Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой байх
2013, 2014 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх
2013, 2014 онуудад ижил төстэй гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэсэн байх
Дараах тусгай зөвшөөрөлтэй байх: 0.4 кВ-аас дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ үзүүлэх дараах тусгай зөвшөөрлийн аль нэг нь байх
03.2.1-0.4-10 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
03.2.2-0.4-15 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
03.2.3-0.4-35 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
03.2.4-0.4-110 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
03.2.5-0.4-220 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
Тендерт оролцогч нь Санал болгож буй үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх тендерийн баталгааг цахимаар гаргаж ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 04-р сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө meps.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04-р сарын 20-ны 10 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны алба
Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө
Утас:70358570