ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Наран цогцолбор сургуулийн биеийн тамир, спортын
талбайн тохижилтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ОР/БӨ-15-А-01
Орхон аймаг Баян-Өндөр сумын ЗДТГэрх бүхий тендерт оролцогчдоос Наранцогцолбор сургуулийн биеийн тамир, спортын талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэрийн дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.
Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой байх
2013, 2014 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх
Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн байх
Дараах тусгай зөвшөөрөлтэй байх: Үүнд: Барилгын ажлын 2.1.1, 2.1.1.*, 2.2.2 тусгай зөвшөөрөлтэй байх
-Тендерт оролцогчын Гэрээ хэрэгжүүлэх чадварыг үнэлэхдээ өмнөх ажлыг хэрхэн гүйцэтгэсэн байдлыг нь харгалзан үзнэ. Иймд:
1-рт. Өмнөх хийсэн ажлуудын чанар байдал болон өмнөх гэрээг хэрхэн гүйцэтгэсэн талаар Захиалагчийн хяналт тавьсан эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг албан бичгээр, эх хувиар ирүүлнэ.
2-рт. Тухайн ажлын одоогийн ашиглалтын чанар байдлын талаар ашиглагч байгууллагын тодорхойлолтыг албан бичгээр, эх хувиар ирүүлнэ.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтэй тэнцэх хэмжээний тендерийн баталгаа цахимаар гаргаж ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 04 дугаар сарын 10-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим системд илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 дугаар сарын 10-ний өдрийн 10 цаг 00 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.
Орхон аймаг Баян-Өндөр сумын ЗДТГазар
2 давхар 201 тоот өрөө худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Утас:70358140