Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Плитаны цавуу, хар замаскны үйлдвэр ашиглалтанд оров

Плитаны цавуу, хар замаскны үйлдвэр ашиглалтанд оров

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Сард 50 гаруй тонн хар замаск үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ. “Нарантунамал” компанийн үүсгэн байгуулсан уг үйлдвэр нь гадаад руу чиглэсэн валютын урсгалыг сааруулж, барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэж байгаа давуу талтай юм.  Барилга байгууламжийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээнд их хэмжээгээр хэрэглэдэг плитаны цавуу, хар замаскийг эрдэнэтчүүд орон нутгаасаа хямд зардлаар худалдан авахаар боллоо. Сүүлийн жилүүдэд Орхон аймгийн хэмжээнд барилгын бүтээн байгуулалт хурдтай хөгжиж байна. Энэ хэрээр барилга үйлдвэрлэлийн гол нэрийн түүхий эдийг урд хөршөөс их хэмжээгээр оруулж ирдэг. Замын зардал, чанар, үнэ өртгийн хувьд энэ нь иргэдэд хүндрэлтэй. Дээрх асуудлыг шийдэхээр “Нарантунамал” ХХК хар замаск, плитаны цавууг чанарын өндөр түвшинд хийж, хямд өртгөөр хэрэглэгч та бүхний гарт хүргэж байгаа юм. Орхон аймгийн төдийгүй ойролцоох аймгуудын хэрэгцээг хангах чадалтай уг үйлдвэр эх орныхоо түүхий эдэд тулгуурлан бүтээгдэхүүнээ хийж байна. Одоогийн байдлаар орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байна. Үйлдвэр өргөжихийн хэрээр ажилтай, орлоготой Монгол хүний тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Эх орондоо үйлдвэрлэсэн Дарханы кварцын  элс, Хөтөлийн цементээр түүхий эд материалаа хийж үйлдвэрлэж байгаа хар замаск, плитаны цавууг өдөрт таван тонноос илүүгээр үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card