Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Б.Дашравдан дарга болно

Б.Дашравдан дарга болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн “Шийдлийн” Засгийн газарт сөрөг хүчин болох МАН багтсанаар улс төр илүүтэй сонирхолтой болж бараг л сүүлийн хэдэн долоо хоног бүр нийслэлд төдийгүй орон нутагт ч албан тушаалын томилгоо хийгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд аймгийн Захиргааны гуравдугаар байранд байдаг “Сэлэнгэ голын сав газрын захиргаа” гэх Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын шууд удирдлагад багтдаг газрын даргаар аймгийн МАН-ын хорооны залуу гишүүн, аймгийн НАМЗХ-ны тэргүүн Б.Дашравдан томилогдсон бололтой. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол намынхаа залуу боловсон хүчнийг ийнхүү төрийн албанд зүтгүүлэх шийдвэр гаргасан аж. “Сэлэнгэ голын сав газрын захиргаа”-ны даргаар өмнө нь Г.Бат-Эрдэнэ ажиллаж байсан. Тэрбээр Иргэний зориг ногоон намын Орхон аймгийн дарга байсан. Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн” Засгийн газарт ИЗНН багтсан учраас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд асан С.Оюун түүнийг “Сэлэнгэ голын сав газрын захиргаа”-ны даргаар томилсон байдаг. Төрийн албаны зөвлөлийн журам, холбогдох хууль тогтоомжид “...сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргаар томилогдох хүн төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” хэмээн заасан учраас улс төрийн намууд ирээдүйн улстөрчдөө төрийн албанд томилж байна. АН, МАН хоёр “Шийдлийн” Засгийн газарт хамтран “ана мана” ажиллаж байгаа энэ цагт манай аймагт Онцгой байдлын газрын дарга өөрчлөгдсөн. Тун удахгүй аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга гээд нэлээн хэдэн албан тушаалд МАН-ын боловсон хүчнүүд тавигдах гэнэ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card