Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Өндөр барилга өөд сунаж ажиллах гүүрэн машинтай боллоо

Өндөр барилга өөд сунаж ажиллах гүүрэн машинтай боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гал түймэр, осол аваарын үед хэрэглэдэг 52 метрийн өндөр буюу орон сууцны 16 давхарт хүрдэг өндрийн сунадаг гүүрийг Орхон аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө. Шадар сайдын зөвлөх Д.Дамба-Очир, ОБЕГ-ын дарга Т.Бадрах нар өнгөрсөн баасан гаригт манай аймагт ирж, энэхүү автомашиныг дагалдах хэрэгслийн хамт гардуулсан юм. Хүн амын төвлөрөл ихтэй, өндөр барилга олноор баригдаж буй манай хотод нийслэлд ганцхан ашиглаж байсан уг техникийг өгсөн нь цагаа олсон ажил болсныг аймгийн удирдлагууд онцоллоо. Өндөр барилга өөд 52 метрийн өндөрт сунаж ажиллах хүчин чадалтай уг хэрэгслийн өртөг нь 800 гаруй сая төгрөг юм. Ховорхон, эрэлт хэрэгцээтэй уг техникийг манай аймагт оруулж ирэхэд сэтгэл гаргасан Шадар сайдын зөвлөх Д.Дамба-Очир, ОБЕГ-ын дарга Т.Бадрах нар Эрдэнэтийн унаган иргэд юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card