Аймгийн Засаг дарга гэрээ байгуулах дарга нартай биечлэн уулзана
Аймгийн хэмжээнд Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг дарга нар болон хэлтэс, агентлагийн дарга аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнтэй Үр дүнгийн гэрээ байгуулах гэж байна. Төрийн байгууллагын тухайн онд хийж хэрэгжүүлэх ажлыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдуулан Үр дүнгийн гэрээг байгуулдаг. Энэ жилийн хувьд аймгийн Засаг дарга гэрээ байгуулах дарга нартай биечлэн уулзаж, гэрээний заалттай нарийвчлан танилцах юм байна.
Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгаж, иргэдийг чирэгдүүлэхгүй байхад Үр дүнгийн гэрээ ач холбогдолтой. Мөн тухайн онд байгууллагын удирдлагын арга барил, ажлын үр дүн ямар байсан талаар гэрээнээс тод харагдана. Өнгөрсөн 2014 онд хэлтэс, агентлагийн дарга нартай байгуулсан гэрээг хуучин Засаг дарга Г.Зоригт үнэлсэн байна. Дарга нар гэрээний биелэлтээ хангаж ажилласан уу, анхаарал татсан ямар асуудлыг биелүүлэхэд хүндрэлтэй байсан зэрэг гэрээний биелэлтийн талаарх мэдээлэл иргэдийн дунд тааруу байна. Хариуцсан аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас олон нийтэд ил тод болгох тал дээр анхаарахгүй байгаа нь харагдаж байна. 2015 оны Үр дүнгийн гэрээг энэ 7 хоногт байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
Энэ жилийн хувьд аймгийн Засаг дарга гэрээ байгуулах дарга нартай биечлэн уулзаж, гэрээний заалттай нарийвчлан танилцах юм байна. Өнгөрсөн жилийн Үр дүнгийн гэрээнээс үзэхэд, Г.Энхзориг даргатай Тээвэр авто замын газар хангалтгүй ажилласан байна. Тухайлбал, орчин үеийн жишигт нийцсэн хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай автовокзал барих, нэгдсэн парк байгуулах гэсэн гэрээний заалт хэрэгжээгүй учир хамгийн бага 15 оноо авчээ. Энэ мэтчилэн аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд анхаарах, гэрээгээ биелүүлээгүй удирдлагатай хариуцлага тооцдог тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна.