Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Д.Дамба-Очирын төслийн байшинд 200 гаруй гэр бүл амьдардаг

Д.Дамба-Очирын төслийн байшинд 200 гаруй гэр бүл амьдардаг

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орхон аймгаас 2008-2012 онд УИХ-д сонгогдож байсан Д.Дамба-Очир өөрийнхөө нэрийг мөнхөлсөн нэгэн ажлыг хэрэгжүүлсэн. Энэ нь 200 гаруй залуу гэр бүлд зориулан төслийн байшинг зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр бэлэглэсэн байдаг. Дээрх айл өрхийн нэг болох Их залуу багийн иргэн Ганзориг байшингаа засварлан тордож, сар шинийн баяраар ах дүүсээ гэртээ урьж, цайлжээ. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг урьж, баярласанаа илэрхийлсэн байна. “Д.Дамба-Очирын байшин” гэсэн нэртэй болсон уг ажлын үр дүнд 200 гаруй залуу гэр бүл орон байртай болж, гал голомтоо бадраан амьдарч байна. Орхон аймгийн иргэдийн итгэл, талархлыг хүлээсэн Д.Дамба-Очир гишүүн одоо Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card