Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
“Эрдэнэт” үйлдвэр 167 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

“Эрдэнэт” үйлдвэр 167 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон 2014 онд үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах талаар олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрийн төлөвлөгөөт даалгавраа бүх үзүүлэлтээр давуулан биелүүллээ. Өнгөрсөн онд хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101.8, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 100.5 хувиар биелүүлж, төлөвлөгөөнөөс 4526 тонн баяжмал дахь зэс, 634.6 тонн баяжмал дахь молибден илүү үйлдвэрлэсэн байна. Ингэснээр 199.7 тэрбум төгрөгийн таваарын бүтээгдэхүүн нэмж борлуулан, таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн зардлыг 97.9 сая төгрөгөөр бууруулан нийт 167.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Компанийн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн дээрх үзүүлэлтийг үндэслэн ажиллагсдын хөдөлмөрийн хувь нэмрийг үнэлж, “Цалин хөлсний санг төлөвлөх, зарцуулах” журмын дагуу 2014 оны ажлын үр дүнгийн урамшууллыг ажилчиддаа олгов. эх сурвалж: Erdenettoday.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card