Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Шинэ Засаг дарга тамгаа гардлаа

Шинэ Засаг дарга тамгаа гардлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орхон аймгийн Засаг даргаар томилогдсон С.Дангаасүрэнг Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг батламжилсан байна. Аймгийн ИТХ-д ирүүлсэн дээрх батламжийн дагуу Орхон аймгийн 11 дэх Засаг дарга С.Дангаасүрэнд тамга тэмдгийг нь гардуулах ажиллагаа боллоо. Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн шинэ Засаг дарга С.Дангаасүрэнд тамгыг нь гардуулан өгч, ажилд нь амжилт хүслээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга асан Г.Зоригт, аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ дахь олонхийн бүлгийнхэн байлцсан байна. Ийнхүү Орхон аймаг сар гаруйн хугацаанд Засаг даргагүй байснаас нэмэлт төсөв батлагдахгүй, орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлууд зогсолтын байдалтай байсан юм. Сар шинийн баярын өмнөхөн тамгаа гардсан С.Дангаасүрэн болон түүний Тамгын газарт хүлээгдсэн ажлууд багагүй байгаа ажээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card