Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Хагалгааны дараа Сэлфи хийсэн эмч нар ажлаасаа халагджээ

Хагалгааны дараа Сэлфи хийсэн эмч нар ажлаасаа халагджээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
БНХАУ-ын Ши ань хотын Фэнчэн гэх хувийн эмнэлгийн эмч нар хагалгааны үеэр өөрсдийнхөө сэлфи зургийг авснаас болж ажлаасаа халагджээ. Уг зургийг өнгөрсөн наймдугаар сард авсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал ертөнцөөр тархаж олон нийтийн дургүйцлийг хүргэсэн энэ аж. Энэхүү үйл явдлын дараа тус эмнэлгийн захирал, дэд захирлаас гадна ахлах сувилагч, мэдээ алдуулагч гээд зурагт багтсан бүх эмнэлгийн ажилчид халагджээ. Онлайнаар сэтгэгдэл бичсэн зарим иргэд эмч нарыг мэргэжлийн бус, өвчтөнд хүндэтгэлгүй хандсан хэмээн шүүмжилсэн бол зарим хэсэг нь зургийг хагалгааны төгсгөлд авсан учраас эмч нарыг буруутгах нь зохисгүй хэмээн үзсэн байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card