БААСАН
2025.01.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дарангуйлагчийн дүрд хувирсан бололтой
Дарангуйлагчийн дүрд хувирсан бололтой
Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн “Хотын шуудан” сонины эрхлэгч, сэтгүүлч Н.Мөнхтөрийн бичиж нийтэлсэн мэдээ, сурвалжлага, нийтлэлийг нь 53 хуудас болгон, цагдаагийн газарт өгч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа билээ. Энэ удаад тус сонинд нийтлэгдсэн “Б.Мягмарсүрэн: Би дарга нарын машин унахыг эсэргүүцэж, цөөнх болдог” мэдээллийг хүргэж байна. Уг материалыг бичсэнийхээ төлөө сэтгүүлч эрүүгийн хэрэгтэн болоод байна. Монгол улсад Ардчилсан хувьсгал ялснаар хэвлэл мэдээллийг нэг намын дарангуйллаас салгаж, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-тай болсон. Орхон аймгийн ИТХ-ын дарга өөрийнхөө зарласан “Хэвлэлийн бага хурал”-д сэтгүүлчдийг уриад, тэнд ярьсан мэдээллийг бичсэн сэтгүүлчийг яллахыг хүсчээ.Үүнээс харахад, Б.Мягмарсүрэн социалист нийгмийг мөрөөдөж, сэтгүүлчдийн бичих эрхийг хаан боогдуулахыг хүсдэг шинэ үеийн Ардчилсан намын зүсээ хувиргасан дарангуйлагчийн дүрд хувирсан бололтой. Одоогоос 25 жилийн өмнө Эрдэнэт хотод өвлийн хүйтнийг үл ажран ирээдүйнхээ сайн сайхны төлөө “ЭНХ”, “Ил тод” бүлгэмийн залуус өөрсдийн амь нас , эрүүл мэнд эрх чөлөөгөөрөө дэнчин тавьж Монгол Улсын түүхэнд анх удаа чимээгүй, тайван жагсаал хийсэн. Тэр цагаас хойш хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй болж дарангуйлагчдын савраас ангижирсан. Гэтэл өнөөгийн ардчилсан нийгэмд Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Орхон аймгийн АН-ын дэд дарга Б.Мягмарсүрэн сэтгүүлчийг эрүүгийн хэргээр шийтгүүлэхийг хүсч энэ оны арваннэгдүгээр сарын 7-нд цагдаад өргөдөл гаргаж, арванхоёрдугаар сарын 10-нд цагдаагийн газраас сэтгүүлч Н.Мөнхтөрд эрүүгийн хэргийн сэжигтнээр тооцож, таслан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Энэ бүхнээс харвал уншигч та бүхэн арваннэгдүгээр сарын 7-нд коммунистуудын Октябрийн хувьсгал болж байсан бол, одоогоос 25 жилийн өмнө Монгол орон даяар арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн өдрөөр улс төрийн тайван жагсаал цуглаанаа эхэлж Ардчилсан хувьсгалын партизанууд хэвлэлийн эрх чөлөөний төлөө, хүний эрхийн төлөө эргэлт буцалтгүй хатуу чанга нийгмийг сөрөн зогсож ялалтад хүрч чадсан. Гэтэл аймгийн АН-ын одоогийн зарим нэг дарга хуучин цагийг мөрөөдөн санагалзаж, тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийн эсрэг, сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өргөдөл гаргаж байна. “Хотын шуудан” сонин, “Erdenetnews.mn” сайтын зүгээс “эрхэмсэг ноён” Б.Мягмарсүрэнг “Мөнгө идэж уусан, шамшигдуулсан, худалч, хулгайч” гэж хэзээ ч бичиж байгаагүй. Гагцхүү олон түмний үнэнийг мэдэх тэрхүү эрхийн хүрээнд Сэтгүүлчийн ёс зүйн дүрэмд заасны дагуу хардаж л бичсэн. Харин 2012, 2013 онд Орхон аймагт өрнөсөн томоохон бүтээн байгуулалтын ард болсон тендэрт Б.Мягмарсүрэн даргын тэргүүлдэг “ШАК” фракцын зарим нөхөд ялдаг, ажил авдаг. Ялсан, ажил авсан нөхдүүдийн амьдрал жирийн иргэдийн нүдэн дээр өдрөөс өдөрт дээшилж унах машин, өмсөж зүүх нь олноос тасарч байгааг хардаж бичсэн. Энд бид зориуд ганцхан жишээ татъя. 2013 онд болсон Жаргалант сумын Хойд хорооллын усан сангийн ажлын тендэр сэтгүүлчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 28-ын 7.3, 28-ын 7.4 дэх заалтыг зөрчсөн байж болох хардлага төрж байгаа учраас сэтгүүлч Н.Мөнхтөрийн зүгээс дээрх тендэрийн ажлын шалгаруулалтыг “Ашиг сонирхлын зөрчилтэй, Монгол улсын холбогдох хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэн Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандаад байгаа билээ. Ингээд эрхэм уншигчиддаа Б.Мягмарсүрэн даргын сэтгүүлчийг эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад өгсөн бас нэгэн баримтыг хүргэж байна. Б.Мягмарсүрэн:Би дарга нарын машин унахыг эсэргүүцэж, цөөнх болдог Н.Төр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэнгийн санаачлагаар сар бүрийн сүүлчийн долоо хоногт Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс хэвлэлийн бага хурал хийдэг боллоо. Хэвлэлийн бага хурлаар аймгийн ИТХ,  Тэргүүлэгчдийн зүгээс тухайн сард хийсэн ажлаа иргэддээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан тайлагнах юм. Энэ сарын хурал болж, хэвлэлийхэн цаг үеийн асуудлаар Б.Мягмарсүрэн даргаас дараахь асуултуудад хариулт авсан юм. -Та сая хэллээ, аймгийн ИТХ-аас Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” уриалгыг дэмжиж Хангайн бүсийн хэмжээнд олон ажил зохиолоо гэж. Ерөнхийлөгчийн санаачлагыг орон нутагт, тэр дундаа хөрсөн дээр нь буулгах талаар аймгийн ИТХ ажил хийхгүй байна. Харин ч эсэргээрээ дарга нар улам том болж байна. Сумдын Тамгын газрын дарга нар машин унадаг боллоо. Зарим нэг дарга жил болгон унаагаа шинэчилж байна. Аймгийн ИТХ машин авах мөнгийг нь батлаад л байх юм. Энэ тал дээр та юу гэх вэ? -Аймгийн ИТХ-аас 2014 оны ажлын төлөвлөгөөндөө “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачлагын хүрээнд тодорхой ажил хийхээр тусгасан. Таны хэлээд байгаа Жаргалант, Баян-Өндөр сумын Тамгын газрын дарга нарын машин унах асуудал, бусад дарга нарын унаа тэрэгний талаар аймгийн Засаг даргаас оруулж ирсэн саналыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжээд баталсан. Миний хувьд дарга нарын машин унааны асуудал дээр эсрэг байр суурьтай байгаа. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга машин унахгүй байсан ч болно. Бид хоёр энэ том жийпээр яахав гээд 2-3 удаа дуудлага худалдаанд машинаа оруулсан. Авах хүн гараагүй. Дарга нар машин унах болохоор төсөвт тодорхой дарамт ирдэг гэдгийг ойлгож байна. Гэхдээ үүнийг Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ-ынхан төсөвтөө зохицуулж байгаа болов уу. Миний хувьд тантай санал нэг. Дарга нарыг машин унахыг эсэргүүцэж цөөнх болдог. -Тэгэхлээр манай аймгийн ИТХ-ын хуралдаан Монгол улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг зөрчиж байна. Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд аймгийн ЗДТГ-т хэн, хэн машин унах тухай заасан. Дарга нарыг машин авмаар байна гэхлээр аймгийн ИТХ төсөв хөрөнгийг нь баталж байгаа учраас аймгийн ИТХ дээшээ харж байгаад л хууль тогтоол, журам зөрчөөд юм биш үү? - Засгийн газрын дээрх тогтоол байдаг. Машины төсөвтэй холбоотой асуудал орж ирэхлээр ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар баталчихдаг. Тиймээс таны хэлээд байгаачлан аймгийн ИТХ-ын хуралдаан Засгийн газрын тогтоол, журмыг зөрчдөг нь үнэн. Цаашдаа бид энэ тал дээр анхаарч ажиллах ёстой. -Сүүлийн үед АН дотор юу болоод байна вэ. Та намын дэд даргын хувьд хариулт өгөөч. МоАХ-ны төлөөлөл, партизанууд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, орлогч захирал Д.Даваасамбуу нарыг огцруулах талаар Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлсэн тухай шуугиж эхэллээ. Мөн таныг хууль бус хурлын дарга гэж ярьж байна. Энэ талаар таны байр суурийг сонирхож байна? -АН-д тэр дундаа МоАХ-нд юу болоод байгаа талаар сайн мэдэхгүй байна. Би намын дэд даргын хувьд хурал зарлан хуралдуулах эрхтэй. Гэхдээ одоогоор тийм зүйл болоогүй. Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн энэ тэр тухай би мэдэхгүй. Харин намайг хууль бусаар томилогдсон дарга гэсэн яриа гарсан. АН дээр болон аймгийн ИТХ-ын ямар хуралдаанаар  аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон тухай хурлын тэмдэглэлийг би хувилж авсан байгаа. Нөгөөтэйгүүр АН-ын хувьд хуралдаад “Б.Мягмарсүрэн та аймгийн ИТХ-д хэрэггүй, гар” гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд би зууралдаад байхгүй зайгаа тавиад л өгнө. Одоогоор тийм зүйл болоогүй, тэгээд ч би хууль зөрчин томилогдсон дарга биш. Хууль ёсны дагуу л томилогдсон. -Аймгийн ИТХ-ын зарим нэг төлөөлөгч дөрвөн ч ажил хавсран гүйцэтгэж байна. Тухайлбал, Р.Рагчаа төлөөлөгчийн хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн байнгын хорооны дарга, Хот тохижуулах газрын дарга гээд олон албан тушаалтай. Нэг хүнд ийм их ачаалал үүрүүлж болох уу? -Таны хувьд сүүлийн үед яригдаад байгаа “давхар дээл”-ний талаар хэлж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бол иргэдийн төлөөлөл. Ажлаа хийж чадаад, амжуулж байгаа тохиолдолд буруу байхгүй. Р.Рагчаа төлөөлөгчийн хувьд энэ бүхнийг амжуулж сайн ажиллаж байгаа. УИХ-д ч ийм тохиолдол бий. Гишүүнээ хийгээд байнгын хорооны дарга хийгээд, сайд хийгээд явдаг. Р.Рагчаа  ажлын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй учраас өнөөдөр энэ бүхнийг амжуулдаг. -Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Чулуунбатын талаар яригдах боллоо. Энэ хүн Улаанбаатарт хотод ажиллаж, амьдарч байгаа. Зарим хууль, дүрэм журманд “... тухайн газраа жилд 180 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа бол сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөнө” гэсэн байдаг. Энэ тухайд юу гэх вэ? -Д.Чулуунбат төлөөлөгчийн хувьд Улаанбаатар хотод амьдарч байгаа нь үнэн. Хурлын даргын зүгээс түүнд хуралдаандаа оролцож байхыг сануулсан. Өөрөө ч хуралдаандаа оролцоно гэдгээ мэдэгдсэн. Үүнээс гадна миний хувьд Д.Чулуунбат Тэргүүлэгчтэй уулзаад Тэргүүлэгчдийн хуралдааны ирц хүрэлцэхгүй байх асуудал үүсвэл тантай холбоотой гэдгийг нь ч сануулсан. Д.Чулуунбат төлөөлөгч ч “Эрдэнэт” үйлдвэрийн захиралтай уулзаж учир байдлаа ойлгуулсан. Үйлдвэрийн удирдлагын зүгээс аймгийн ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралтай үеэр ажлаасаа чөлөө аваад хуралдаа оролцож болно гэсэн юм билээ. Түүнээс биш Д.Чулуунбат гэдэг хүнд бусдаас нь давуу эрх олгоод байсан зүйл байхгүй. Шаардлагатай бол энэ асуудлыг хэлэлцээд шийдсэн ч болно. -Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбат “Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг жил бүр өөрчилдаг байя” гэсэн санал гаргасан. Энэ асуудал одоо болтол яригдахгүй байна. Ямар учраас энэ асуудлыг хэлэлцэхээс цааргалж хойшлуулаад байгаа юм бэ? - Төлөөлөгч С.Эрдэнэбатын санал дээр ямар нэг байдлаар асуудалд хандан хойшлуулсан зүйл байхгүй. Аймгийн ИТХ дахь намын бүлгүүд эхлээд С.Эрдэнэбатын саналын талаарх шийдлээ оруулж ир гэсэн. Энэ асуудал орж ирээгүй байна. С.Эрдэнэбат төлөөлөгчид томилолт өгөөд Нийслэлийн ИТХ-ын ажилтай танилцуулсан. Нийслэлийн ИТХ тэргүүлэгчдээ жил бүр өөрчилдөг л дөө. С.Эрдэнэбат төлөөлөгч очиж судлаад “ Тэргүүлэгчдийг жил бүр өөрчлөөд байх боломжтой юм байна” гэсэн. Одоо харин түүний хувьд санаачлага гаргаад асуудал оруулж ирвэл шийдэж болно. Гэхдээ “ИТХ-ын Тэргүүлэгчдийг дөрвөн жилээр сонгоно” гэсэн нэг “юм” байдгийг санах хэрэгтэй. -ИТХ-ын анхны хуралдаанаас л МАХН-ын  төлөөлөгчдийн зүгээс бүлэг байгуулах тухай санал гаргаж байсан. Энэ асуудал ямар шатандаа яваа вэ? - МАХН-ын “Шударга ёс эвсэл” аймгийн ИТХ-д хоёр төлөөлөгчтэй. ИТХ-ын дүрмэнд “.. тухайн нам, эвсэл 3 ба түүнээс дээш төлөөлөгчтэй бол аймгийн ИТХ-д бүлэг байгуулж болно” гэсэн заалт бий. Гэхдээ дан ганц энэ заалтыг бариад зүгээр суугаагүй, бид. АН-ын бүлгийн дарга Д.Батхуяг, МАХН-ын Д.Галбаатар нарыг хоёр ч удаа энэ талаар уулзуулсан. Гэхдээ зөвшилцөлд хүрээгүй учраас “Шударга ёс” эвслийн хувьд бүлэг байгуулах боломжгүй байгаа.
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
С.ГАНЦОГТ: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ОНЦГОЙ АНХААРЪЯ
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх  /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/