ДАВАА
2025.06.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Монголд 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохионо
Монголд 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохионо
Буриад, Монгол, Халимаг, Өвөр Монгол, Тува зэрэг монгол туургатан урлаг, спортын нөхөрсөг тэмцээнийг нэг бус удаа зохиож байсан ч хүүхэд багачуудыг тэр бүр хамарч чаддаггүй байсан.  Тэгвэл манай оронд Монгол туургатан хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн анх удаа болох гэж байна. Тус тэмцээний талаар “2050” ТББ-ын ерөнхий захирал Э.Амарсайхантай ярилцлаа. -Тэмцээнд хэдэн улсын баг оролцохоор мэдүүлгээ өгсөн бэ? -“2050” ТББ-ын санаачилгаар “Монгол туургатан 2050” өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол туургатны дунд зохиохоор өдрөө товлосон. Ирэх зургадугаар сарын 1-3-нд Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд Халимаг, Монгол, Тува, Буриад, Өвөрмонгол гэсэн таван улсын өсвөрийн хөлбөмбөгийн баг оролцохоо мэдэгдлээ. “2050” ТББ-аас энэ онд дэвшүүсэн гол зорилго бол өсвөрийн хөлбөмбөгчдийг анхаарах явдал. Энэ ажлын хүрээнд хүүхэд багачууддаа багийн спортыг зөв сурталчлан таниулж, амжилтанд хүрэх үндэс, суурь хүмүүжлийг заахад чиглэж байгаа юм. Түүнчлэн зургадугаар сарын 1-3-нд болох Монгол туургатны хөлбөмбөгийн тэмцээн манай төрийн бус байгууллагын ажлын эхлэл гэж ойлгож болно. -Монгол туургатны дунд өмнө нь тэмцээн уралдаан олон болж байсан. Гэхдээ үндэсний спорт давамгайлах талдаа. Харин энэ удаа бөмбөрцгийн хаан спортоор багачууд анх удаа өрсөлдөх гэж байгаа нь тун содон байна? -Монгол туургатны спортын их наадам, үндэсний бөхийн барилдаан гэх мэтчлэн олон тэмцээн болдог ч хөлбөмбөгийн спорт үргэлж тойргийн гадна хоцордог байлаа. Хөлбөмбөгийг багийн спортын гол төлөөлөл гэдэгтэй хэн ч маргахгүй. Мөн энэ жил хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа нь энэ арга хэмжээг зохиоход нөлөөлсөн. “Монгол туургатан 2050” хөлбөмбөгийн тэмцээнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх санаачилсан юм. Тус тэмцээнийг жил бүрийн хүүхдийн баярын өдрийг угтан зөвхөн Улаанбаатар хотод зохиож байхаар тогтсон. Энэ тэмцээн Монголын хөлбөмбөгийн талбайд гурван өдөр үргэлжилнэ. -Тэмцээнд хэдэн баг оролцох вэ? -Зочин дөрвөн багаас гадна Монгол Улс зохион байгуулагчийн давуу эрхээ ашиглан хоёр багаа оролцуулна. Тэгээд нийт зургаан баг хоёр хэсэгт хуваагдан тоглох юм. Энэ тэмцээнд хэн түрүүлэх нь чухал биш. Хамгийн гол нь таван улсын хүүхэд багачуудад Монгол туургатны өв соёлыг сурталчлан таниулж, харилцаа холбоог сэргээхэд оршиж байгаа. -“2050” ТББ-ынхан Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг МҮОНТ-ээр үзүүлнэ гэсэн үнэн үү? -Энэ үнэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд манай хүүхэд залуус Аваргуудын лиг болон Английн Премьер лигийн тоглолтыг үзэх гэж хүсэн хүлээдэг болсон. Гэтэл тус тэмцээнийг шууд дамжуулах эрх авсан телевизүүд төлбөртэй цацдаг болоод удлаа. Иймд хөлбөмбөгийн сонирхолтой тоглолтыг Монголын спорт сонирхогчид тэр болгон үзэх боломжгүй болчихоод байгаа юм. Үүнд хүүхэд багачууд л хамгийн их хохирдог. 2014 оныг хүүхэд багачууддаа анхаарал хандуулах жил хэмээн түрүүн ярьсан.  Тэгвэл Монголын хүүхэд багачууд дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн уран гоё тоглолтыг цаг алдалгүй, шуурхай үзэх боломжийг бүрдүүлэхээр манай төрийн бус байгууллага ажиллаж байна. Аваргуудын лиг болон Премьер лигийн зарим тоглолтыг МҮОНТ-ээр үнэ төлбөргүй гаргах санаачилгыг Ерөнхийлөгч дэмжиж, “SPS” телевиз хамтран ажиллахаар болсон. Ингэснээр Монголын хөлбөмбөгийн хорхойт­нууд маань Олон нийтийн телевизээрээ өөрсдийн дэмждэг багаа цаг алдалгүй үзэх боломжтой болж байна. Тухайлбал энэ сарын 24-ний бямба гаригт Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна. -Шууд дамжуулах албан ёсны эрхийг авах тийм ч хялбар бүтдэг ажил биш байх аа? -Шууд дамжуулах албан ёсны эрх 2006 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс үүдэлтэй. Европын цом, Аваргуудын лиг, Премьер лигийн тоглолт гээд шууд дамжуулах эрхийн үнэ жил ирэх тусам нэмэгдсээр ирсэн. Сүүлийн дөрвөн жилд бүр огцом өссөн. Үүний цаана Монголын үзэгчид хохирч байгаа юм шүү дээ. Эрх, контентын цаана цэвэр бизнес хөдөлж байдаг болохоор шууд дамжуулах эрх авсан телевизүүдийг буруутгах аргагүй юм. -Нууц биш бол найман жилийн өмнө шууд дамжуулах эрхийг хэдэн сая төгрөгөөр авдаг байсан бэ? -2006 оны хөлбөмбөгийн тоглолт шууд дамжуулах эрхийн төлбөр одоо 15 дахин нэмэгдсэн. Арав хүрэхгүй жилийн дотор төлбөр нь15 дахин нэмэгдсэнд хаана хаанаа бодолцох ёстой. Монголын телевизүүдийн хоорондын уялдаа холбоогүй, нэгдэж ажилладаггүйн сул тал үнэ өсөхөд шууд нөлөөлсөн. Монголын телевизүүдийн энэ алдааны гадна талд зарим нэг нөхөд тоглолт хийж үнийг өсгөсөн. Өнгөрсөн хугацаанд телевизүүд хамтарч ажилласан бол шууд дамжуулах одоогийн ханш ядаж 3-4 дахин хямд байх байлаа. Багаар, бүлгээр ажиллах чадвар манай телевизүүдэд дутагдаж байна. -“2050” ТББ-ын нэрний талаар сонирхуулаач? -2011 онд манай улсын Ерөнхийлөгч Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттертай санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Тэр санамж бичигт Монгол Улс 2050 онд нийслэл Улаанбаатар хотдоо хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна хэмээн үзэглэсэн.  Энэ санамж бичиг Монголын хүүхэд залууст итгэл найдвар төрүүлж, тууштай зүтгэх, тэмүүлэх түлхүүр болсон. “2050” ТББ-ыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж өөрөө сэтгэл зүрхээрээ дэмжиж оролцдогт нь ихэд баярладаг. -Ерөнхийлөгч маань аль багийг дэмждэг вэ? -“Ливерпүүл” багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Ерөнхийлөгч маань энэ жил багаа ихэд дэмжсэн боловч харамсалтай нь “Ливерпүүл” түрүүлж чадсангүй. -Саяхан та УИХ-ын дарга З.Энхболдтой хамт сурталчилгааны зургаа татуулсан байсан? -Дэлхийн алдартай “World soccer” спортын сэтгүүл тун удахгүй Монголд албан ёсны эрхтэйгээр гарна. “Амин медиа”-ийн уран бүтээлчид уг сэтгүүлийг гаргах юм. Тэд хамгийн эхний дугаартаа УИХ-ын дарга З.Энхболдыг урьсан. Тэгээд УИХ-ын дарга намайг Монголын хөлбөмбөг сонирхогчдын нүүр царай гэдэг утгаар нь хамт тоглохыг санал болгосон юм болов уу. Д.ЖАВХЛАН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил