Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Хүндэтгэлийн чуулган хуралдав

Хүндэтгэлийн чуулган хуралдав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Олон улсын хүний эрхийн өдөр, тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болсон ардчиллын анхны томоохон жагсаалын түүхт 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-аас өнөөдөр Хүндэтгэлийн чуулган зарлан хуралдуулав. Хүндэтгэлийн чуулган аймгийн ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 60 гаруй хувийн ирцтэйгээр Монгол улсын төрийн дууллаар эхэлсэн юм. Хүндэтгэлийн чуулганд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон АН-ын дарга, аймгийн Засаг дарга Г.Зоригт, аймгийн Засаг даргын зөвлөх Т.Алтанхуяг, аймгийн МАХН-ын хорооны дарга Ё.Баярсайхан, ИЗНН-ын дарга М.Батцоож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, санхүү эрхэлсэн орлогч захирал Б.Алтанхуяг, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа консул болон тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Эрдэнэт хотод болсон анхны жагсаалд оролцож байсан Эрдэнэтийн ардчиллын партизануудын төлөөлөл оролцлоо. Хүндэтгэлийн чуулганд аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт, аймгийн МАН-ын тэргүүлэгч Ш.Ганбат, аймгийн МАХН-ын хорооны дарга Ё.Баярсайхан нар үг хэллээ.            Энэ үеэр Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал, Ардчиллын өлгий хот Эрдэнэтэд 1989 оны арванхоёрдугаар сарын 3-нд болсон анхны улс төрийн тайван жагсаалд оролцож явсан Д.Баатар, Д.Батлүндэн нарын Эрдэнэтийн ардчиллын партизануудыг “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ээр тодруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм. Үүний дараа хурлын төлөөлөгчид болон хуралдаанд оролцсон зочид “Халуун элгэн нутаг” дууг дуулсанаар Хүндэтгэлийн чуулган өндөрлөлөө.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card