Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Оюутны холбооны удирдагч өлсгөлөнгөө зогсоолоо

Оюутны холбооны удирдагч өлсгөлөнгөө зогсоолоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өнгөрсөн есдүгээр сарын 29-өөс Хонконгийн оюутан залуус сонгуулийн нээлттэй эрх олгохыг Бээжингийн удирдлагуудаас шаардаж, жагсаал зохион байгуулж байгаа билээ. Жагсагчдын тэргүүлэгчид өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай хэлэлцээр хийхийг шаардан өлсгөлөн зарласан юм. Тэгвэл өлсгөлөн зарласнаас хойш дөрөв хоногийн дараа оюутны холбооны удирдагч Иошуа Вонг өлсгөлөнгөө зогсоохоор болсон байна. Эмч нар түүний эрүүл мэндийн асуудлаас үүдэн өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөжээ. Гэхдээ Иошуа Вонг өлсгөлөнгөө зогсоосон ч тэмцлээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн бол бусад гурван оюутан өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн хэвээр байгаа аж. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card