Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Хандивын номыг хорих ангид бэлэглэнэ

Хандивын номыг хорих ангид бэлэглэнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Монголын залуучуудын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа “Номын баяр” өдөрлөгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сан, дэлгүүр болон хувь хүмүүс өөрсдийн шинэ болон хуучин номын үзэсгэлэн худалдаа явуулжээ. Мөн  ном хандивлах, номын хямдралтай худалдаа, номын солилцоо, оюутан залуучуудад номын сангийн үнэмлэх нээх үйлчилгээг үнэ төлбөргүй хйиж,  шинэ номын танилцуулга, номын дуудлага худалдаа гэх мэт сонирхолтой үйл явдал өрнөсөн байна. Өдөрлөгт Интерном, Аз хур, Сэлэнгэ пресс, Хөх судар, Анар, Манлайлах урлаг төв, Номтой нөхөрлөе клуб, Миний ном клуб болон хувиараа ном худалдаалдаг хүмүүс оролцож,  долоо хоногийн бестселлер ном, хүүхдийн ном, уран зохиолын ном, цуврал ном гэх мэт шинэ болон хуучин номын худалдаа явууллаа. Мөн Монголын үндэсний төв номын сантай хамтран өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эртний ном товхимолуудыг залууст таниулсан байна. “Үнэт ховор номын музейтэй танилцах аялал”-д 50 гаруй залуучууд хамрагдсан бөгөөд үндэсний түүхийн хосгүй ховор бүтээлүүдтэй танилцжээ.  Ховор номын бүтээлүүдээс дурьдвал Бурхан багшийн сургаал, зарлигийг агуулсан /108 боть/ Ганжуур, Бурхан багшийн зарлигийн тайлбар болох /226 боть/ Данжуур, Буддын их хөлгөн судруудын гайхамшигтай сан хөмрөгийг, Нартан барын Ганжуур (102 боть), Дэргэ барын Ганжуур (100 боть), Хүрээ барын Ганжуур (105 боть), Монгол шунхан барын Ганжуур (108 боть), Алтан Ганжуур (102 боть), дэлхийд ганц хувь есөн эрдэнийн Ганжуур зэрэг 10 гаруй төрлийн Ганжуур, Чингис хааны алтан ургийн ургийн бичиг, 1700-д онд бүтээгдсэн одон орны зураг гэх мэт үнэт ховор бүтээлүүдтэй танилцсан юм. Мөн энэ үеэр хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд нийт 50 гаруй номыг залуучууд хандивласан юм. Эдгээр цугларсан номыг хорих ангид бэлэглэх юм байна. Б.ЦЭЦ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card