МЯГМАР
2025.04.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлүндэн, Д.Баатар нарыг Эрдэнэт хотын Хүндэт иргэнээр өргөмжлөв
Д.Батлүндэн, Д.Баатар нарыг Эрдэнэт хотын Хүндэт иргэнээр өргөмжлөв
Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын Зөвлөлийн хамтарсан хуралдаан болж Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ийг тодрууллаа. Ардчилсан хувьсгалын түүхт 25 жилийн ой, Монгол оронд Эрдэнэт хотод анх удаа улс төрийн тайван жагсаал болсон түүхэн үйл явдлыг тохиолдуулан аймгийн МоАХ-ноос “Эрдэнэтийн ардчиллын партизан”-уудын төлөөлөл, ардчиллын анхдагчдын нэг Д.Батлүндэн, Д.Баатар нарыг “Орхон аймгийн Хүндэт иргэн”-ээр өргөмжлөх саналыг аймгийн Засаг даргын Зөвлөл, аймгийн ИТХ-д оруулсан байна. Манай аймагт төрийн ажил бие бие рүүгээ цаас өгч авалцсанаар шийдэгддэг ч энэ удаад Тэргүүлэгчид, Зөвлөлийн гишүүдийг ч ойлгомжгүй байдалд оруулж нэг хэсгийг нь түр зуур шоконд оруулаад авсан үйл явдал энэ үед өрнөлөө. Шагналд нэр дэвшсэн хүний танилцуулга дээр Д.Батлүндэн, Д.Баатар, С.Зориг нарын нэрсийг бичсэн цаасыг Тэргүүлэгчдэд өгчээ. Гэтэл ЗДТГ-ынханы зүгээс танилцуулгыг уншихдаа Д.Батлүндэн, Д.Баатар нарыг онцолж С.Зоригийг үлдээсэн юм. Энэ талаар тэргүүлэгч Т.Соёл-Эрдэнэ “Надад байгаа танилцуулга дээр Д.Батлүндэн, Д.Баатар, С.Зориг гээд гурван хүний нэр байна. Гэтэл хоёр хүнийг шалгаруулна гээд байдаг. Юу гэж ойлгох вэ” хэмээсэн. Тамгын газрын зүгээс “Д.Батлүндэн, Д.Баатар нарыг л Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ээр шагнуулахаар оруулж байгаа. Та бүхэнд тараасан цаас бол алдаатай хэвлэгдсэн” гэх нь тэр. Тэргүүлэгч Д.Батхуяг “Энд үнэхээр гурван хүний нэр байна. С.Зориг гэдэг хүний тухайд ч энд оруулж болох түүхэн гавьяатай ардчиллын партизан гэдгийг бид мэднэ. Тухайн үед болдог жагсаал, цуглааныг албан ёсоор нээдэг, хаадаг байсан. Түүхэн гавьяатай энэ хүнийг оруулаад гурван хүнийг “Хүндэт иргэн”-ээр тодруулъя” гэсэн санал гаргалаа. Энэ үед аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн “Хүндэт иргэн шалгаруулдаг журамаа харъя, нэр дэвшүүлэх асуудал нь ямар байх вэ. Журман дээр юу гэж заасныг харъя” гэсэн шийдвэр гаргалаа. 2006 онд батласан “Хүндэт иргэн” шалгаруулах журам нь 7 заалттай агаад түүний 5-д “Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ээр тодруулах саналыг аж ахуйн нэгж, төрийн байгууллага, хувь хүн ч оруулж болно” гэсэн заалтыг Б.Мягмарсүрэн дарга уншсанаар тэргүүлэгч Д.Батхуягийг ардчиллын партизан С.Зоригийн нэрийг дэвшүүлэх санал хүчинтэй боллоо. Үүний дараа тэргүүлэгч Т.Соёл-Эрдэнэ “Гурван хүний нэр бичсэн танилцуулга өгчихөөд хоёрыг нь бид та бүхэнд санал болгож байна гэдгийг ойлгохгүй байна. Би хувьдаа Д.Батхуягийн саналыг дэмжиж байна. С.Зориг гэдэг хүнийг ч дэвшүүлэх саналтай байна” гэлээ. Хоёр хүн дэвшүүлэх үү, эсвэл цаасан дээр байгаа “алдаатай” гэх тодотголтой С.Зориг гэдэг хүнийг оруулаад 3 хүнийг “Хүндэт иргэн”-ээр тодруулах уу гэдэг салаа замын уулзвар дээр хуралд оролцогчдыг хүргэх нь тэр. Тэргүүлэгч Д.Баярмагнай “МоАХ-ноос Д.Батлүндэн, Д.Баатар нарын нэрийг оруулсан учраас энэ хоёр нэрээрээ явах саналтай байгаагаа илэрхийллээ. ”Энэ үед Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав С.Зоригийг оруулаад 3 хүнийг тодруулах саналтай буйгаа илэрхийлсэн. Бүр зарим нэг хүн “Процедурын алдаатай энэ асуудлаа хойшлуулвал яасан юм бэ. Хоёр хүн үү, гурван иргэн үү гэдэг томъёоллоо зөв оруулж ирвэл дээр” гэж байлаа. ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд “Журман дээр нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа юм чинь 2 хүнийг шагнах уу 3 хүнийг шагнах уу гэдгээ гар өргөөд шийдэх саналтай байна” гэв. Зарим иргэнийг Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ээр тодруулах саналаа оруулж ирсэн аймгийн МоАХ-ноос ирсэн албан ёсны бичигт “Д.Батлүндэн, Д.Баатар нарыггэж хоёрхон хүнийг нэр заан оруулж ирсэн” гэдэг мэдээллийг ЗДТГ-ын зүгээс өгөх нь тэр. Харин хамгийн сүүлд ийм нэг асуулт хариулт өрнөсөн. -Г.Зоригт: Баярмагнай чи тэр МоАХ-ын хурал дээр нь байсан юм уу? -Д.Баярмагнай: Би байсан, хуралд оролцсон. -Г.Зоригт: Тэгээд тэр хурал дээр чинь хэн хэний нэрийг дэвшүүлсэн юм бэ? -Д.Баярмагнай: Ардчиллын партизануудын нэг Д.Батлүндэн, Д.Баатар хоёрын нэрийг дэвшүүлсэн. Ийм харилцан яриа өрнөсний дараа Засаг дарга Г.Зоригт “Ардчилсан хувьсгалын партизануудын гавьяаг үнэлэх нь зайлшгүй. Гэхдээ бид шагналынхаа нэр хүнд, утга учрыг бодолцмоор байх шиг санагдаад байна. Өгнө гэвэл тэр Энхтайван, сахал Баттүвшин тэгээд би ч гэсэн авбал авмаар ч юм шиг. Өнөөдөр хамгийн анхны цуглаан дээр үг хэлж идэвхтэй оролцдог байсан нэг хүн Говилд ядруухан л байна. Түүнд ч гэсэн өгчмөөр ч юм шиг. Гэхдээ ингэж болохгүй. Ардчилсан хувьсгалын анхдагч хэмээгддэг тэр бүх хүнд өгөх боломжгүй. УИХ, Засгийн газраас ирэх жилийг бүхэлд нь Ардчилсан хувьсгалын жил болгож орон даяар зарлан тэмдэглэх тухай санал дээгүүр яригдаж байна. Ийм мэдээлэл байгаа. Тиймээс сая Баярмагнай тэргүүлэгч ч хэллээ. МоАХ-ноос бол хоёр хүнийг л оруулж ирсэн юм байна. Тэр хоёр хүнийг нь л тодруулаад шагначихъя” хэмээн асуудалд эцсийн цэгийг тавьсан. ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн “Журман дээр нэр дэвшүүлэх эрх нь байгаа юм чинь түүгээрээ шийдье. 2 байх уу 3 хүн үү гэдгээрээ санал хураая” гэснээр хуралдаанд оролцогчид илээр санал хураахад 18 хүний 12 нь хоёр хүнд “Эрдэнэт хотын Хүндэт иргэн” өргөмжлөл олгоё гэж санал өглөө. Өнөөдрийн энэ хурлаас ажиглахад цөөнхийн саналыг яагаад хүлээж авахгүй байгаа, ИТХ-ын Тэргүүлэгчдэд яагаад Д.Батлүндэн, Д.Баатар, С.Зориг гэсэн 3 хүний нэртэй цаасыг тарааж асуудал үүсгэх шаардлага байсан уу гээд бодох юм байна. Үнэхээр тэртээ 1989 оны 12 сарын 3-нд болсон анхны тайван жагсаалд оролцож явсан хийгээд ардчиллыг эхнээс нь дэмжиж туг нь, салхи нь болж явсан өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа тэр эрхмүүдийн түүхэн гавьяаг зөвөөр үнэлж яагаад болохгүй гэж. Эрдэнэтийн өнөө цагийн олон мянган иргэн бүгд л түүх бичилцэж яваа гэж би хувьдаа боддог. Тэрхүү амьдралын үнэн түүхийг өөрийн биеэр бичилцсэн Эрдэнэтийн ардчиллын партизануудын түүхэн гавьяаг яагаад заавал 2 эсвэл 3 гэдэг тоогоор хязгаарлах ёстой юм бол. “Хүндэт иргэн” гэсэн өргөмжлөл, тэмдэг, дагалдаг 500 мянган төгрөгөндөө асуудал байна уу. Ийм том аймаг гурван хүний шагналын мөнгө болох 1.5 сая төгрөгийг дийлэхгүй болоод ардчиллын партизан С.Зориг гэдэг хүний нэрийг хасаад байгаа ч юм шиг сэтгэгдэл төрсөнийг нуух нь нүгэл болох биз. Өнөөдрийн хамтарсан хуралдаан Эрдэнэтийн ардчиллын партизануудын манлай нарын нэг С.Зориг гэдэг тэр эрхмийг үнэндээ баярлуулан гомдоосон ганцхан үзэгдэл бүхий “эмгэнэлт драм” тавьлаа. Д.Батлүндэн, Д.Баатар нарын шагналыг энэ сарын 10-нд хуралдах аймгийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан дээр гардуулах юм байна.
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил