ЛХАГВА
2026.02.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ИТХ-аас Засаг даргад үүрэг, чиглэл өгч “хариуцлага тооцжээ”
Аймгийн ИТХ-аас Засаг даргад үүрэг, чиглэл өгч “хариуцлага тооцжээ”
Албан тушаалтнууд нэгнээ өмөөрч, цээжээрээ хамгаалдаг уламжлал АН-ыг орон нутагт засаглаж байгаа энэ үед байдаг л нэг үзэгдэл болоод удаж байгаа бололтой. Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс аймгийн Засаг дарга Г.Зоригт, ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх нарт холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа учир шалгаж өгнө үү хэмээн Авлигатай тэмцэх газарт хандсан. АТГ-аас манай аймагт ажиллаж дээрх нэр бүхий албан тушаалтнууд зарим хууль, тогтоомжийг зөрчсөн учир холбогдох арга хэмжээ авч хариу ирүүлэхийг дурьдсан албан бичгийг аймгийн ИТХ, Засаг дарга Г.Зоригт нарт ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Г.Зоригтод арга хэмжээ авахыг аймгийн ИТХ-д, В.Сумъяасүхэд арга хэмжээ авахыг Засаг дарга Г.Зоригтод даалгасан аж. АТГ-ын албан бичгийн хариуг аравдугаар сарын 30-нд ирүүлэхийг заажээ. Гэтэл аймгийн ИТХ-аас АТГ-т сая л нэг хариуг нь илгээсэн байна. Хачирхалтай нь АТГ-аас “...аймгийн ИТХ-аар батлуулсан төсвөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, дахин санхүүжүүлэх эх үүсвэрийн хяналтын зардлаар худалдан авах ажиллагааг зохион байгуулсан тул холбогдох албан тушаалтан /аймгийн Засаг дарга Г.Зоригт/-д хариуцлага тооцон эргэж мэдэгдэнэ үү” гэснийг андуу ташаа ойлгосон уу ямар ч байсан ийм хариу өгчээ. Аймгийн ИТХ-ын даргын гарын үсэг бүхий албан бичигт “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажилласан болно” гэжээ. АТГ-аас албан тушаалтанд хариуцлага тооцож хариу мэдэгдэнэ үү гэсэн байхад манай аймгийн ИТХ-ын зүгээс “Үүрэг, чиглэл өгч ажиллалаа” гэдэг хариуг АТГ-т энэ сарын 11-нд хүргүүлжээ. “Хариуцлагын талаар ярь” гэхлээр үүрэг, чиглэл өгнө гээд байгаа нь “Тэмээ гэхээр ямаа” гэсэнтэй агаар нэгэн болжээ. Харин аймгийн Засаг дарга Г.Зоригт Тамгын газрынхаа дарга В.Сумъяасүхэд хариуцлага тооцсон тухай сураг ажиг алга байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН