ДАВАА
2025.06.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хөгжилд нэмэрлэх санаа: А.Амарыг өөрсдөө судлая, хүүхдүүддээ таниулъя
Хөгжилд нэмэрлэх санаа: А.Амарыг өөрсдөө судлая, хүүхдүүддээ таниулъя
А.Амар бол ард түмнийхээ төлөө бол асуултын тэмдэг шиг бөхийж зүтгэсэн, атаатны урд бол анхаарлын тэмдэг шиг ихэмсэг цэхэлсэн мэргэн сайд байсан. /Ардын уран зохиолч, яруу найрагч Тангадын ГАЛСАН/ “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны өмнөх талбайд 1993 онд босгосон А.Амарын хөшөөг яг 20 жилийн дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 10-нд Хүний эрхийн өдрөөр нүүлгэн Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнө аваачин дахин гүн хүндэтгэлтэйгээр байрлуулсан. Тэр өдөр ёслолын тууз хайчилж нээлтийг нь хийсэн. Энэ нээлт дээр Орхон аймгийн Засаг дарга, Эрдэнэт хотын захирагч Г.Зоригт хэлсэн үгэндээ: -Булган аймгийн унаган хүү Монгол төрийн Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашиж, эх орныхоо тусгаар байдлын төлөө тууштай, мятрашгүй сэтгэл, зүтгэлээр тэмцэж явсан Монгол улсын Ерөнхий сайд асан Анандын Амарын хөшөөг Эрдэнэт хотынххоо төв талбайд шилжүүлэн байрлуулах нь танин мэдэхүйн түүхэн ач холбогдолтой гэж үзэн санал асуулгыг иргэдийнхээ дунд явууллаа. Энэ асуулгад санал өгсөн иргэдийн 70 гаруй хувь нь уг хөшөөг шилжүүлэн байрлуулахыг дэмжсэн тул аймгийн ЗДТГ-аас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд санал тавьсан юм. Ийнхүү аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11-р сарын 11-ний өдрийн 135-р тогтоолоор “Найрамдал” талбайн нэрийг өөрчлөн Монгол улсын Ерөнхий сайд агсан Анандын Амарын нэрээр нэрлэж, А.Амарын хөшөөг Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнө шилжүүлэн байрлуулахаар шийдвэрлэсэн юм. А.Амарын талбайг Эрдэнэт хотынхоо ахмадуудын амарч суух, хүүхэд залуучуудын тоглон наадах, чөлөөт цагаа өнгөрөөх, хүндэтгэл ёслолын үйл ажиллагаагаа зохион байгуулах талбай болгон үе шаттайгаар тохижуулах болно хэмээн өгүүлсэн. А.Амар гэж хэн бэ? Монголын 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагчийн нэг Чин ван Ханддорж 1913 онд хорин хэдхэн настай А.Амарыг нийслэл хүрээнд авчирч Монголын улсын Гадаад яамны эх зохиогч, дэд түшмэлийн албыг хаалгаж төрийн албанд ажиллуулж эхэлжээ. А.Амар 1915 онд Хиагтад болсон Орос, Хятад, Монгол гурван улсын гэрээ хэлэлцээрт оролцсон нь түүнд олон улсын дипломатын ажил эрхлэх томоохон дадлага болсон байна. 1913-1919 онд Монгол улсын Гадаад яамны эх зохиогч, дэс түшмэлийн алба хашсан А.Амарын эрдэм чадлыг үнэлэн 1922 онд нутгаас нь дуудан Гадаад яаманд гадаад харилцаа эрхэлсэн түшмэлийн албанд томилсон байна. Улмаар: 1923 онд Засгийн газрын Ерөнхий сайдын жинхэнэ орлогч,Гадаад вдлйн яамны сайдаар, 1924 онд Улсын бага хурлын гишүүн, Засгийн газрын Ерөнхий сайдын жинхэнэ орлогч бөгөөд Аж ахуйн яамны сайдаар, 1926 онд Засгийн газрын Ерөнхий сайдын жинхэнэ орлогч бөгөөд Дотоод яамны сайдаар тус тус томилогдон ажиллаж байжээ. Тэрээр: 1928 оны 2-р сарын 20-ноос 1930 оны 7-р сар хүртэл БНМАУ-ын Ерөнхий сайдаар, 1932 оны 7-р сарын 2-ноос 1936 оны 3-р сарын 21 хүртэл БНМАУ-ын Улсын бага хурлын даргаар, 1936 оны 3-р сарын 21-нээс 1939 оны 3-р сар хүртэл БНМАУ-ын Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд, Улсыг батлан хамгаалах комиссын даргаар тус тус томилогдон ажиллаж байжээ. Монгол төрийн үйл хэргийн төлөө 20 гаруй жил хичээн зүтгэсний эцэст хэлмэгдэн 1941 онд амь насаа алдсан, хожим нь 1962 онд цагаатгагдсан ийм нэг эрхэм хүний хүрэл хөшөөг Эрдэнэтийнхэн төв талбайдаа хүндэтгэлтэйгээр байрлуулаад байна. Тиймээс бид өөрсдөө А.Амарыг судалж, алдар гавьяаг нь хүүхдүүддээ ойлгуулан таниулахын чухлыг энд өгүүлэх гэж байна. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг дээ. Өчигдрөө мэдэхгүйгээр маргаашийг төсөөлөх, хөгжлийн тухай бодох бас хэцүү. Тиймээс Эрдэнэт хотынхоо хойморт залсан Монгол улсын Ерөнхий сайд агсан А.Амарын талаар Эрдэнэтийн иргэн бүхэн гүн мэдлэгтэй байж, түүний эх оронч ариун үйлсээр хойч үе маань бахархаж, тэр хэмжээгээр түүний хөшөөний эргэн тойрон баатарлаг үйлсийн бахархлын орчин байгаасай гэсэн санааг уншигч олондоо дэвшүүлж байна. Дээрх түүх, намтараас харахад А.Амар Монголын төрд хүчин зүтгэж эхэлсний 100 жилийн ой 2013 онд тохиосон байна. Энэ талаар бид дурссан билүү? 2017 онд түүний мэндэлсний 130 жилийн ой тохионо. Энэ мэт тэмдэглэлт үйл явдлыг нь тохиолдуулан Эрдэнэтийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнууд, хотын залуучуудын дунд танин мэдэхүйн бага хурал, мэтгэлцээн, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж А.Амарын тухай мэдлэгийг үеэс үед үлдээх ажлыг жил бүр зохион байгуулалттай хийх хэрэгтэй санагдана. Нэгэнт эрхэм хүндтэй, түүхэн хүн хэмээн хоймроо залчихаад түүний тухай Эрдэнэтийнхэн юу ч мэдэхгүй, гадны хүн асуухаар мөрөө хавчаад зогсож байх нь эмгэнэл биз дээ. А.Амарын хөшөөг яагаад заавал Эрдэнэт хотын төвд босгох болов? Эрдэнэт хотын оршин буй газар Ерөнхий сайд агсан А.Амарын төрсөн нутаг учраас унасан газар, угаасан усных нь дэргэд түүний гэгээн дүрийг мөнхжүүлсэн хэрэг. Эхээс төрсөн даруй лам багш нь Гонгор хэмээн нэр хайрласан тэр эрхэм хожим Амар нэртэй болсон хийгээд, түүхэн баримтад Анандын Амар, Агданбуугийн Амар гэж овгийг нь хоёр өөрөөр бичиж үлдээсэн учир шалтгааныг хүртэл судалж хүүхэд, залуучуудад учир утгыг зөв тайлбарлан таниулах нь хожим тустай байх болов уу. 1936-1939 онд буюу Монголын түүхэнд том хар толбо үлдээсэн их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд А.Амар Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа гэм зэмгүй, шударга ард олноо хэлмэгдэхийг хараад өр зүрх нь зүсэгдэж, хэр чадлаараа тэмцэж явсан болон Монгол төрийн бат бэх байдал, тусгаар тогтнолын төлөө түүний хийсэн, хэлсэн бүхэн нь монголчуудад их ухаарал хайрлана. Тиймийн учир А.Амарын хөшөөг Эрдэнэтийнхэн зүгээр харах гэж биш, баатарлаг түүхээр нь бахархах гэж хөшөөг нь хоймроо залсан. Тиймээс А.Амарын баатарлаг түүхийг уншиж, судлаж, үр хүүхэддээ таниулан ойлгуулах нь бидний үүрэг юм. Орхон аймгийн Боловсролын газар, Номын төвийн хамт олон хүүхдүүдэд А.Амарын амьдрал тэмцлийн түүхийг таниулан ойлгуулахад тун их үүрэгтэй. Амарын хөшөө зөв газраа байрласан гэдэгт эргэлзэхгүй байна. Харин хөшөөний эргэн тойрныг жилийн дөрвөн улиралд өнгөлөг цэцэгсээр чимэх, Ерөнхий сайд агсан А.Амарын намтар түүхийн товчооныг хөшөөний хананд металь хийц дээр сийлж бичих, хөшөөний нүүр хэсгийг шөнө гэрэлтүүлэх, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдрөөр зөвхөн энэ хөшөөг санаачлагчид биш Эрдэнэтийн нийт иргэд ирж хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах, Амарын талбайг орчин үеийн өнгө дизайнаар засаж тохижуулан ард иргэдийн ая тухтай амрах, чөлөөт цагаа өнгөрөөх жинхэнэ “эрх чөлөөний” талбай болгох, энэ эрхэм хүндтэй, алдар гавьяатай хүнд Эрдэнэтийн хүүхэд, залуучууд хүндэтгэл үзүүлэх өдөртэй болох, төрийн хүндэтгэлийн зарим үйл ажиллагааг энд онцгой ёслол төгөлдөр зохион байгуулдаг болох гээд хийж хэвшүүлэх ажил их байна. А.Амарын хөшөө, А.Амарын талбай Монгол улсын эрт үеийн түүхийг өгүүлэхийн зэрэгцээ Эрдэнэтийн орчин үеийн хөгжлийн нэг өнгө төрх байх нь мэдээж. Бидний бахархлын илэрхийлэл болсон тэр өнгө өдөр, шөнөгүй гэрэл царуулам, сэтгэл сэргээм байгаасай билээ. Сэтгүүлч Ж.ОЮУН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил