ЛХАГВА
2025.01.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Онч дохио
Онч дохио
“Би амьдралдаа нэг л удаа хүчтэй, гэхдээ эрсдэлгүй бат найдвартай босох зөнтэй хүн. Ингэж ганц босохын тулд эхлээд Монголыг босгох бат найдвартай үндэслэлийг олсон байх ёстой. Тэгээд оллоо” Судлаач Бэсүд Ч.Эрдэнэ  Жил бүрийн 05-р сарын 03-нд тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан, Орхон аймгийн ИТХ-аас аймгийнхаа нийт  сэтгүүлч,  уран бүтээлчдийн дунд “Хөгжилд нэмэрлэх санаа” сэдэвтэй нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлажээ.         МАН-ын асан дарга С.Батболд гэхэд луу жилд ард түмэндээ мессеж ирүүлж, тэрхүү илгээлтэндээ “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-өө дурьдсан байсан. Мөн АН-ын дарга Н.Алтанхуяг сар шинийн илгээлт мессежийг  таньд болон надад ирүүлж “Монгол хүн-2020”-ыг хамтдаа хэрэгжүүлье гэж уриалсан. Харин манай  нутгийн, өөрөө удирдах ёсны байгууллагын дарга, хөгжилд шинэ санаа нэмэрлэхийг сэтгүүлчдэд хандан уриалсан нь шинэ хийгээд сонирхолтой илгээлт  болчихуй. Шинэ санаа гэдэг чинь сайтар мартагдсан хуучин юмыг хэлнэ гэдэг .  Та мэдээлэл авахгүйгээр хөгжил яриад, алхайж суугаад насыг барна. Мэдээллийг  “онч дохио”  гэж доктор Д.Бямбасүрэн гуай орчуулсан нь тун  оносон хэрэг. Яаж ийж хөдлөхийн тулд  та эхлээд мэдээлэл авсан байхаас өөрцгүй. Мэдээлэл таныг эрчимжүүлж байнаа даа. Монгол түмний зарим хэсэг ялангуяа угсаатны цөм хэсэг энэ онч дохиогоор эрчимжиж гэмээнэ босоод ирэх юм. Учир нь амьдрал,амьд организмын оршихуйн хууль нь ийм юм. Манай аймгийн хурлын дарга Б.Мягмарсүрэн:  тэрхүү “онч дохио”-г  олон нийтэд түгээхийг сэтгүүлчдээс нэхжээ.      Сэтгүүлчийн ажил гэдэг яг хийгээд явахаар асар их туршлага хуримтлуулдаг нийт нийгмийн төлөө байдаг ганц мэргэжил. Сэтгүүл зүй нь нийгмийн  аяс хандлагыг тодохойлохоос гадна  хэм хэмжээг зүй зохистой төлөвшүүлэхэд ихээхэн үүрэгтэй гэж орчин цагийн барууны сэтгүүл зүйн онол бий. Хурлын дарга энэхүү нийт нийгмийн төлөө явдаг ганц мэргэжлийн хүмүүст хүндэтгэлтэй хандсан нь,  хэн хүний  өөрийн бахархалыг  өдөөгөөд өгчих шиг боллоо. Хэн юу хийж чадна тэр хүн хараа арай дээгүүр, сэтгэл арай уужим, нуруу арай цэх, бодол арай цэлмэг, зориг арай агуу явдаг жамтай.        Саяхан МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Боловсролын академид хийсэн лекцэндээ хэн хүний омгошил бахархал төрүүлэхээр   онч дохионуудыг  өгсөн. Тэрбээр: Нийгмийн дэвшлийн жинхэнэ зорилго нь Үндэсний хөгжил байх ёстой.  Монголчууд бол түүхэн санамжтай улс юм хэмээн хэлсэн нь,  Үндэсний үзэл санааг өдөөгөөд өгчихүй. Элбэгдорж гэдэг хүний хувийн бизнес маньд падлийгүй. Харин Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого зорилго, аяс хандлага, түүний үйлдэх ба эс үйлдэх ажил хэрэг монгол хүн бүрт хамаарах учир Ерөнхийлөгчийн хэлсэн үг үнэ цэнэтэй байх ёстой. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлсэн  түүхэн санамжийг сануулья.      Ерөнхийлөгчийн дээрхи лекцийн гол санаа нь: 21-р зуунд монголчууд бид том том үйлс хувь хувьдаа, улс, нийгэмдээ, дэлхий дахиндаа бүтээх түүхэн мөчлөгт ирснийг анхааруулсан санамж дохио байлаа. Монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл бол дотоод гарал, хүчин зүйл,өдөөлт сэдэлтээр  нөхцөлдсөн үндэсний хувьсгал байсан. Одоо ч байх ёстой хэмээн  Ерөнхийлөгч лекцээ  санамж дохиогоор өндөрлөсөн  нь угтаа Улсаа босгох, дэлхийг аврах бат найдвартай үндэслэлийг олоод ир, олж ирээд түгээн дэлгэрүүл хэмээчихүй. Энэ нь юу байх вэ гэсэн асуулт гарна.      Ламайзм, социализм, капитализмтай харьцуулж жишвэл жинхэнэ дэвшил шиг дэвшил зарчмын хувьд байж болохгүй юм уу? Ийм асуулт. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ түүхээс нягталж шүүж үзвээс, хамгийн эерэг шинжтэй, нааштай үр нөлөөтэй нь Үндэсний дэвшил юмаа гэдгийг судлаачид хэлээд байна. Манай улс төрийн намууд үндэсний үзэл санаа гэж ярих гээд байдаг болсон нь олзуурхууштай. Үзэл санааг томьёолох юмсан гэж худлаа үнэн дуугардаг. Тэгэхдээ худлаа л голлоод байх юм. Яагаад гэвэл улс төрийн намуудын цаана өөрийнх нь төлөвшсөн чин санааны зорилго ерөөсөө байдаггүй, зөвхөн ашиг сонирхлын зөрчилдөөн яваад байдгаас тэр.     Үндэсний үзэл санааг томьёолох эрмэлзлэл, зорилго Монголын нийгэмд ямар нэг замаар, ямар нэг хэлбэрээр орчиж яваа бол 1997 онд хэвлэгдсэн сэтгүүлж, судлаач Ч.Эрдэнийн “Их гурвалжин” хэмээх ном юм. Үргэлжлэл нь “Бид ялав” гэж ном гарлаа. Энэ хүнийг хэдэн жилийн өмнө миний бие, УБҮ-ийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар Эрдэнэтэд авчирч, мань хүн “Супер нэгдлийн онол”-ын асуудлаархи анхдугаар лекцээ 2009 оны 5-р сарын 1-нд Эрдэнэтэд хийснээс хойш даруй 3 жилийн дараа “Бид ялав” номоо гүйцээн төгсгөж  МУ-ын Ерөнхийлөгчид өргөн барьсан. Энэ нөхөр дэлхийн төв нь Монгол юм гэж хэлээд байгаа. Ерөнхийлөгч маань үүнийг  “Боловсролын академид” хийсэн лекцэндээ бататгаж хэлсэн нь тэнгэрийн зарлиг болчихуй.       Хэн нэгэн онол номлолын зүйл ярьж байгаа бол хүмүүс түүнийг хамгийн түрүүнд мэдээд авах ёстой гэдгийг  цаад утгаараа хэлээд байгаа юм бишүү...Тэгэхээр Монгол төвт үзлийн үзэл баримтлал дээр үндэсний үзэл санаа төвлөрөх ёстой юм байна . Нөгөө талаар, Ардчилал нь үр нөлөөтэй тогтолцоо мөн юм бол, үр дүн нь үндэсний том дэвшил, сэргэн мандал байх ёстой.Үндэсний сэргэн мандал нь улмаар дэлхий даяар ач холбогдол, нөлөө тусгалтай байх ёстой. Энэ нь  дотоод гарал, хүчин зүйл, өдөөлт сэдэлтээр  нөхцөлдсөн үндэсний хувьсгал байх ёстой гэдгийг  Ерөнхийлөгч хэлээд байна. ТҮҮХЭН САНАМЖ      Тиймээ... Үндэсний дотоод хувьсгал. Чингисийн Монгол бол үндэсний дотоод хувьсгалын үр дүн. Үүний үр дүн, өдөөлт сэдэлт нь Тэмүжин байна. Тэмүчин амжилт олж, Монгол мандах хөрс дэвсгэр нь гадны ямар нэгэн сайн муу үзэл суртлын нөлөө  байгаагүй учраас, тэр үеийн хүмүүсийн  байгалийн жамаархи бодит сэтгэлгээ байсан.  Чонын мэт энэхүү байгалийн сэтгэлгээний онол номлолын үндэс нь Бат-Отгон докторын яриад байгаа  Мөнх Тэнгэр, Их суу залийн тухай нэн  эртний уламжлалт метафизик сургаал  байсан  байна. Энэ уугуул метафизик сургаалийн шууд математик хэлбэр нь супернэгдлийн онол байгаа юм шүү дээ. Үүнийг хүлээж авах эсэх нь хүний эрх, эрх чөлөөний асуудал гээд орхиж болохгүй болоод байна даа.        Тиймээс Монгол улсын хөгжлийн гарц бол Монголын үндэсний  дэвшлийн хөтөлбөр байж гэмээнэ Монгол улс дэлхийд тэргүүлж, 2020 он гэхэд төв  монгол угсаатны үндэсний дэвшил хэрэгжиж, улмаар мөнөөх монгол хүний хөгжлийн индекц НҮБ-ын үзүүлэлтээр 1-рт жагсаж, Монгол улс Их наймыг Их ес болгож амжсан байх учрыг хүн бүхний бөндгөр доторхи хартверт нь суулгаж өгсөн байхад угаасаа байгальд шууд шүтэлцсэн ахуй оршихуйтай улс зөнгөөрөө өрсөлдөх чадвар нь хүчтэй болоод ирэх үндэстэй. Асуудлын асуудлын асуудал бол дэвшил гэж английн адал явдалт зохиолч Честертон хэлсэн байдаг. ӨРСӨЛДӨХ ЧАДВАР Өрсөлдөөн...Энэ бол дэвшлийн хөдөлгүүр. Өөрөөр хэзээ ч байдаггүй. Чингисийн Монгол аугаа сүр хүчийг илт үзүүлснээр Европыг гүн нойрнос нь сэрээж, Европын Ренессанс \ дахин төрөх гэсэн утгатай \ буюу Сэргэн мандал гэдэг түүхэн гайхамшигт үзэгдлийг өдөөсөн байна. Улмаар Коперник шинжлэх ухааныг орчин цагийн утгаар нь үүсгэж, хожим их Ньютон онолын физикийг үндэслэсэн шалтгаанаар Өрнөдахин стратегийн санаачлагыг гартаа авч, дэвшил хөгжлөөр илт түрүүлэх болсон. Дорнодахин хоцорч хоцрогдож эхэлсний ул мөр одоо ч арилаагүй байна. Өрнө дорнын халз тулаан өнөөгийн Францын умард Каталауны талд болжээ. Хоёр тал хайнцаж өндөрлөсөн. Хайнаа хагалах нь муугийн бус, монголын ёс. Том асуудал байтугай, тоглоомд хайнаа хагалах нь нийтлэг ёс. Өрнө дорны халз тулаан 1500 жил үргэлжилсээр байна. Өрнө дорны өрсөлдөөнд хайнцал хадгалах учиргүй. Тэнгэрийн тааллаар Дорны цохилтын хүч жадны үзүүр Монголд өрнөсөн 1911, 1921, 1990 оны хувьсгалуудаар дахин сэргэж, түүхийн тавцанд дахин гарч ирлээ.       Тэгвэл түүх давтагдах уу? Аттилын Хүннү, Чингисийн Монголын  дэлхийг даяарчлан хөгжүүлсэн их үйлсийг  та бид давтаж чадах уу? Чадвал ямар арга замаар? Дээр 99 тэнгэр байдаг нь үнэн юм бол тэдгээрүүд та биднийг ямар арга замаар чадуулах юм бол? Ийм л асуулт. Асуулт маань тов тодорхой. Хариулт нь дараах юм. Тэгвэл тэмцлийн талбар  эрс өөрчлөгдсөн, даяаршсан. Ерөөсөө өрсөлдөөний талбар нь зөвхөн оюуны салбар хэзээ ч байсан. Чингисийн монголчууд бусдаас илүү сэтгэж байсан учир нь байгалийн жам, тэнгэрийн зүйгээр бодиттой сэтгэж  байсан. Чоно л гэсэн үг. Улс үндэстнүүдийн  стратегийн өрсөлдөөн тэмцлийн шийдвэрлэх талбар суурь шинжлэх ухаан болсноор 471 жил болж байна.      Суурь шинжлэх ухааныг эцэслэн төгсгөх ёстой бөгөөд үнэхээр төгсгөж байгаа нь дээр дурьдаад өнгөрсөн манай  нээж боловсруулсан супернэгдлийн онол. Энэ бол монгол угсаатны даяар ялалт. Үүнээс цааш түүнээс цааш үүнээс том ялалт түүхэнд гарахгүй. Энэ онолыг нээж чадсанаар хүн төрөлхтөн авралын гарц сая олж авч байгаа юм. Үүгээр төв монгол угсаатан та бид Чингисийн Монголын нэр төр, алдар гавъяаг  давтан хэрэгжүүлж байна. Улмаар Монгол Улс олон улсын  рейтинг чансаагаараа асар өндөрт дэвшинэ.       Их наймыг одоо их Ес болгох талаар манай Ерөнхийлөгч одооноос ярьж эхэллээ. Товчдоо, дэлхийн соёл иргэншил монгол-төвт  болохын баталгаа нь  супернэгдлийн онолын нээлт юм. Холбогдох нарийн ширийнийг “Бид ялав” номоос үзэж болно. Энэ ном манай Эрдэнэт үйлдвэрийн тэргүүлэх инжерүүдэд бий. Манай аймгийн ЗДТГ-ын асан дарга Х.Ганболд, хэлтсийн дарга нартаа авч өгч байсан. Дашрамд хувийн бодлоо хэлхэд:  Манай хурлын дарга, Эрдэнэт үйлвэрийн ерөнхий захирал болон  Нийгмийн асуудал эрхэлсэн захиралтай хамтран Ч.Эрдэнэ хэмээгчийг  урьж авчраад: Хоосон газар хий шуугиан дэгдээгээд юу яриад байгаа юм гээд хэл амыг нь татсан асуулт тавиад, нэг лекц уншуулчихвал,  яах ийх тухай тулгамдаад байгаа асуудлуудад тоймтой хариу авчих юм шүү. Шинжлэх ухаанд эг маг гэж болохгүй. Хэн юу яриад байгааг мэдээд авсан бол аяндаа ойлгоц ирнэ. Ойлгоод авсан бол 21-р зууныг  монгол манлайлах болно гээд зоригтой хэлчих хэрэгтэй.        Цохон тэмдэглэвээс: Өнөөгийн стратегийн судалгааны эцсийн дүн аюул нь юу вэ гэхээр өнөө нэгэнт хоцрогдоод ядуурсан улс цаашид үсрэнгүй хөгжих ердийн арга зам байхгүй. Хаалттай. Энэ Оюутолгой,Тавантолгой чинь ердийн арга зам. Ази, Африк байтугай Америк энэ шатыг чинь өнгөрөөд явчихсан ердийн зам. Ашигт малтмал олборлоод баяжих байсан юм бол ЗХУ баяжихгүй яасан юм бэ. Тэгэхээр болдоггүй л байхгүй юу. Тэгэхээр ер бусын зам хэрэгтэй.         Буш ерөнхийлөгч нар үе залгамжилсан эцэг, хүү байв. Үе залгамжилсан засаглал муу хэлбэр огт биш. Эцэг нь ерөнхийлөгч байхдаа асар их юм үзэж харж туршлага хуримтлуулаад тэр бүх хуримталсан үзэл санаа,туршлага чинь хүү дээр нь очихоор заавал нэг юм болж хувирч байгаа юм. Америк ерөөсөө  хүү Буш ерөнхийлөгчийн үед эргээд харж байгаа юм. Америк бусдад асар их тусламж үзүүлсэн, Монголд гэхэд шинэ тогтолцооны эхэн үед жилд 10, 11 сая ам доллар өгч байсан юм. Гэтэл 20-р зуунд Америкаас үзүүлсэн бүх тусламжийг эргээд харсан чинь дэлхий дээр үлдсэн юм юу ч байхгүй, Юу ч байхгүй нь нэг хэрэг . Тусламж үзүүлсэн нь үнэн. Гэтэл нөгөө тусламж нь Америкт муу нэр өгөөд үлдчихсэн. “Америкийн тусламж гэж хэрэггүй юм байдаг  юм. Манай дарга ноёдыг хахуулддаг мөнгө байхгүй юу “ гэж. Үнэхээр 1990 оноос хойш жил болгон Монголд өгч байсан 10,11 сая ам доллар хаачсан, хэн авсан юм бэ, юунд хэргэлсэн юм бэ, бүү мэд. Монголд юу үлдсэн юм бэ? Дэлхий даяар ийм. Тэгэхээр бага Буш ерөнхийлөгч бодсон. Америк огт тусламж үзүүлэхгүй гээд гэнэт гараа хумиад суучихаар нэрд муухай. Наанаас нь НҮБ та нар тусламж үзүүл гээд шахаад байдаг. Тусламжаа юм болгохын тулд ерөөсөө  ядуу буурай, хөгжөөгүй орнуудыг гэрээгээр ажиллуулах хэрэгтэй. Ажиллах юм нь юу байгаа юм гэж бодсон. Ядуу орнуудын  ганц чухал юм байгалийн нөөц, үнэ өртөггүй олборлох түүхий эд бол уураг тархинд буй бор бодис. Тийм учраас Мянганы сорилын санг зарласан. Ердийн зам хаалттай. Ер бусийн сайхан шийдлүүдыг олоод ир. Өөрийнхөө улс  орон байтугай, дэлхийг дэвшүүлэн хөгжүүлэх шийдлүүдийг олоод ирвэл бэлэн мөнгийг аманд чинь  багтсан тоогоор өгье гэсэн. Манайх нэг юм цэргийн ажиллагаанд  оролцож байгаа энэ тэр гээд төмөр замд хөдөлгүүр авья гэсэн бүтэхээ болио биз дээ. Тэгээд эмнэлэг, боловсрол руу нэг  жаахан жаахан юм ороод байгаа биз дээ.  Хүн төрлөхтний өмнө мянганы сорилт ганцхан. Тэр нь  мянган жилдээ амьдрах юм байх ёстой. Тэр нь нэгдсэн онолыг олох эсэх, үнэмлэхүй мэдлэгт хүрч чадах эсэх. Хүрлээ, чадлаа. Дэлхийн хүн амын тал хагас нь, зарим судлаачид 80 хувь нь ч гэдэг, ядуубайна. Сүрэг сүрэг тархи толгой гэсэн үг. Бор саарал бодисын агуу их нөөц. Тэгвэл ядуу буурайчууд, үгээгүй хоосончууд бэлэн мөнгөний сургаар тархиа гашилгаад үзвэл Алтан үед оруулах хэрийн юм олоод ирэх газаргүй гэж АНУ-ын Засаг захиргаа зөв боджээ. Нөгөө ядуучууд нь 20-р зууны боловсролыг ямар нэг хэмжээгээр хүртсэн юмнууд байгаа шүү дээ.        Одоо манай ерөнхийлөгч : Монгол хүн шинжлэх ухааны эцсийн онол олж , ер бусын арга зам нээлээ гээд Обама дээр  Ч.Эрдэнийн англи хэлээр бичигдсэн  “ Principia Mathemafica ”-ыг барьж ороод эхний ээлжинд 5 тэрбум хэрэгтэй байна. Хархоринд олон улсын онол, технологийн хүрээлэн байгуулах минь гэх байх. Обама ерөнхийлөгч чинь 9 зүйлтэй шинжлэх ухааны программыг  өөрийнхөө гол программ болгож дэвшүүлсэн хүн чинь  дуун дээр бариад авах байх. АНУ-ын Мянганы сорилтын сангийн мөнгө зарчмын хувьд зөвхөн  Монголын мэдэлд ирэх ёстой гээл д тулгах байх. Ингээд бодит үндэслэл бүхий хүчний байр суурьнаас өөр оновчтой байр суурь энэ ертөнцөд байдаггүй юм гэдгийг  харуулж, түүхийн санамжтай үндэсний лидер жолоодогч гэдгээ батлаад өгөх байх. Ингэх байр сууриа ч илэрхийлээд байна.        Өрсөлдөөн одоо шинэ арга хэрэгслээр эхэлж байгаа юм. Үүнийг эзэн Чингис урьдчилан хараад, “Санааг нь авбаас бие нь хаа холдож хамраараа газар хатгаж ойчих” хэмээн гэрээсэлжээ. Орчин цагийн  их нэрт улс төрч  Уинстон Черчилль үүнийг бодож үзээд “Ирээдүйн их гүрнүүд бол оюун санааны эзэнт гүрнүүд байх юм” гэж зөв таажээ.       Өрсөлдөх чадвар гэдэг бол амьдрах чадварын нэг нэр. Шинжлэх ухааны шинэ суурь онолыг  хэн олох вэ гэдэг өрсөлдөөн  дэлхий дээр явж байгаа. Америк олвоос гүйцэгдэшгүй, Хятад олвоос дэлхийг бүрхэж аваад нам дарна. Тэгвэл Монгол оллоо. Монголд олдсон нь тохиолдын зүйл огт биш. Тэр дээрээс өгч байгаа өгөгдөл. Монгол хүн нээсэн юм байна гэдэгт итгэх хэрэгтэй.  Хэдэн жилийн өмнө Нагаанбуу телевизээр “Итгэл зүй” гэдэг нэр томьёо хэлж байна лээ. Энэ хүн ерээд оны эхээр эвлэлийн ажилтан байхдаа, манай сонины  залуустай Эрдэнэтэд ирж уншигч редакцийн уулзалт хийж, миний бие Эрдэнэтэд суух төрийн хэвлэлийн тусгай сурвалжлагчаар үлдэж байсан дурсамж бий.      Одоо бид сэтгэл зүй их яриад байгаа. Гэтэл цаана чинь юу мартагдсан бэ гэхээр итгэл нь мартагджээ. Хүн гэдэг амьтан чинь итгэл бишрэлээр явдаг. “Итгэлээ алдвал сүг болдог, сэтгэлээ алдвал буг болдог” гэсэн үг бий гэнэ. Тэнгэртээ итгэлээ алдсан учраас сүг болчихсон. Тэрнээс болоод сэтгэл зүй нь ядуураад буг болчихсон гэж доктор Бат-Отгон загнаад, бусдууд нь сануулаад байгаа нь үнэн юм. Буг болчихсон улс чинь бие биенээсээ айдаг. Үнэн үг хэлсэн хүнээс үхтэл айгаад байгаа нь сүнсгүй буг болчихсон итгэлгүй санаа, бишрэлгүй сэтгэлийн хар гай. Одоо эргээд итгэлээ олоод авбаас бусад нь хялбархан асуудал.  дахин сэргэхийн тулд дахин сэргэххуучин юмтай байх ёстой       Энэ түрүүнд нэг юмыг чухалчлан ойлговоос зохилтой. Юу гэвэл улс үндэстэн бүр, тэр бүү хэл хүн толгойтой болгон сэргэн мандахын мөрөөсөл болж явдаг. Хөтөлбөр, төсөл зохиож байна. Үндэсний үйлдвэрлэлээ төрөөс дэмжиж байна. Баялгыг монголдоо бүтээцгээе гэж байна. Үүний цаана угтаа Монголыг сэргээн мандуулах үзэл санаа яваа байх.  Агаарын бохирдол бууруулах утаагүй зуух гээд байна. Гэхдээ утаагүй нүүрс гэж хаана ч байхгүй. Хэдэн тэрбум төгрөг хувааж идэх л нэг арга. Хэн үнэн, хэн худал яриад байгааг ялангуяа сэтгүүлчид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.  Манайхан болохоор гэнэн тэнэг, худал хуурмаг юманд итгэх нь түргэн.  Үнэн үг сонсож бодит юм олж, үзэж сурахаас сэргэн мандал эхлэнэ. Америк, Орос, Хятад сэргэн мандахын төлөө амь тавин зүтгэж байна. Гэвч өнөө үеийн өсөлтийн хязгаарын нийтлэг хориг саадуудыг гэтлэн давах найдлаг тэдэнд байхгүй гэж манай судлаач хэлээд байна.  Сэргэн мандах нь хүнд хэцүү үйл хэрэг, санаан зоргоор бүтдэг ажил биш. Нэн ховор тохиолддог хувьсгалт дэвшил. Гэхдээ урьдчилан нөхцөл нь бүрдвээс хэцүү хэрэг  огт биш. Түүхэн жишээ хэлье.        Тухайн үеийн Итали гэж хүн амьтан оршин тогтнох аргаггүй хүнд хэцүү газар байж. Итали нь хот улсуудаас тогтож байлаа. Флоренц хотын захирагчийн эрх мэдлийг Косимо де Медичи гэгч булаан авсан байна. Энэ нь том санхүүч, маш баян хүн байж. Энэ бол харгис хатуугаараа зард гарсан дарангуйлагч байсан. Энэ талаас нь түүхэнд дуурсах нь бүү хэл , дурьдмааргүй зандалчин этгээд гэж Ренессансын түүхийн судлаачид нэгэн дуугаар хэлдэг. Ийм муухай олгарх байжээ. Гэвч энэ хүн билэг танхай бодгаль , өндөр боловсролтой  нэгэн байв. Тэрбээр соёл ухааныг  ивээн тэтгэж хөгжүүлэхийн тулд хөрөнгө мөнгөө тооцоогүй зарж үрсэн үндсэндээ ганц хүмүн түүхэнд байгаа юм. Тооцоогүй, тооцоотой зарж үрсэн хүмүүс бишгүй бий.       Ямар боловч ийм гаж сонин олгарх тохиолджээ. Нэг талаас хараал идсэн харгис олгарх, нөгөө талаас үлгэрийн мэт өгөөмөр баян. Ийм олгарх төрөх нийгмийн захиалга,  ямар нэг аяс хандлага, дохио зангаа тэр үеийн Италид үүссэн нь чухал. Гэтэл соёл ухаан гэдэг чинь номонд л байгаа. Ингээд грек, ромын мартагдсан ном зохиол, ер хаана ном байна, түүнийг цуглуулах сонирхолтой нэг хүн бас тохиолдох ёстой болно. Энэ нь Никколо де Никколи хэмээгч. Энэ хүнд Косимо нь банкандаа чөлөөт кредит насаар нь нээгээд өгчихсөн. Никколи нь ёстой туйлж гардаг байгаа юм биз дээ.Косимо нь өнөө ч Италийн бахархал болсон том том номын сангууд, олон нийтэд зориулсан соёлын томоохон төвүүдийг өөрийн хөрөнгөөр бариад өгчихсөн. Тэдгээртэй харьцуулбал Косимо де Медичийн өөрийн ордон нь энгийн нэг байшин байх боловч Европын ухаантнууд цугладаг төв , санхүүждэг касс нь байжээ. Ном байваас сурч судлах орчуулах , хэвлэх хэрэгтэй. Энэ тухайд Марсилио Фичино тэргүүтнийг дурддаг. Ийм гурван хүн байхад л эхлээд Флоренц дараа нь Итали тэгээд Европ сэргэн мандаж улмаар дэлхий дахины түүхэн дэвшил гарсан байх юм. Үнэндээ хялбархан ч гэж болох үйл явц, өрнөл.        Ренессанс нь угтаа дахин төрөх гэсэн утгатай. Чухам юу дахин төрж сэргэн мандах вэ гэвэл, эртний мартагдсан соёл ухаан. Энэ нь Итали ба Европын эртний Грекийн соёл ухаан байлаа. Тэгвэл Монголын Сэргэн мандал гэхээр юу дахин төрөх ёстой юм? Чухал нь дахин сэргэхийн тулд дахин сэргэх хуучин юмтай байх ёстой. Эртний уламжлал тэнгэр шүтлэг, бөө мөргөл , дэлхийг Тэнгэрийн хүчин дор даяарчлан захирах сэтгэлзүй. Чухам үүнийг Ренессанс буюу эцсийн бүтээгдэхүүн нь ертөнцийн бүрэн төгс онол буюу супернэгдлийн онол юмаа. Ойлгох гээд хэрэггүй мэдээд ав. Одоо тэгэхээр билэг танхай муухай олгарх нийгмийн захиалгаар хүлээгдэх бололтой. Үүнийг хүлээгээд хэрэггүй. Ерөнхийлөгч маань ч надтай надгүй дэлхийг байлдан дагуулах юмаа хийцгээ гээд шавдуулаад байна. Тэгэхээр Монгол сэргэн мандах нь надаас , танаас хамааралтай болоод байна.  Олгарх гэж голгүй махнууд байгаа, байх ёстой гэж өөрсдөө бодож яваа нь монгол хүний чанар чинсаа муудсаны хар гай. Үндэснийх байтугай жинхэнэ ёсоор хувийн амбийцтай улс төрч ч одоогоор алга. Гэхдээ монголчууд эрчимжинэ.        Монголын дахин сэргэлтийн мөчлөг хоёр мянганы заагт тохиох юм гэж судлаач “Их гурвалжин” номынхоо анхны хэвлэлд хэлсэн. Энэ бол зүгээр байгалийн зүй тогтлын асуудал. Монголчууд сайндаа юмуу, муудаа та бүхнийг харсаар байтал хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байгаа юм биш. Цаанаас нь үйлчилж байгаа байгалийн үзэгдэл гэнэ. Тухайн үндэстэн эрчимд орох тухай Гумилевын онол  номлол бий. Түүнийг уншиж судлах хэрэгтэй. Үндэстэн эрчимжээд хийморь сүлд нь ороод , идэвхитэй болоод ирж байгаа нь байгалийн мөчлөгийн асуудал гэнэ. Тийм мөчлөг өнөөдөр Монголд орж ирээд явж байгаа аж. Гэтэл монгол үндэстэн сүүлийн таван зууны турш ихэд буурч доройтож, бараг удамшил нь сүйрэхдээ тултал доройтож ирсэн учраас одоо сэргэн мандлын үйл явцад ороход хүндрэлтэй байгаа аж. Энэ хүндрэлийг давахын тулд нэг том ном, буруу зөв ч бай бичигдэх ёстой байж. Тэгээд хүмүүс алдаг оног унших ёстой. Алдаг оног уншаад ямар нэг логик ойлголт авч сэтгэлзүйн нааштай төлөвт шилжих учиртай. Бүдүүлгээр хэлбэл ийм л юм.        Дэлхийн философид шинэ юм нэмэрлэх боломж байхгүйтэй адил. Учир нь хүний санаанд орох юм аль эрт дуусчихсан. Хүний санаанд орохгүй юм л үлдсэн байгаа. Доктор Д.Бямбасүрэн гуай угтах хөгжил гэдэг ойлголт бий болгосон. Монгол маань дэлхийгээс хол түрүүлээд хөгжчихсөн байтал дэлхий нь хойноос нь таваргасаар гүйцэж ирэхнээ дээ. Ийм юм хүний санаанд орох уу. Тэгвэл бид супернэгдлийн онолыг нээж боловсруулснаар энэ дэлхий гэдэг үмхий намгаас тээр хол түрүүлж өндөр уулын оргил тэргүүнд хүрээд хойноос бахардан манаргах  бусдын  тоосыг  дурандаад сууцгааж байгаа юм. Энэ аугаа ялалтыг     Эрдэнэтчүүд эхлээд салхийг нь хагалаад өгчихье. Энэ бол хялбархан. Монгол улс дэлхийд тэргүүлэх зорилтийг Эрдэнэтчүүд эхлээд манлайлья      Урьдчилах нөхцөл нь бүрдчихлээ. Тэгэхээр цэгээс  ертөнцийг цаасан дээр давтан байгуулсан  “зуунаар сэтгэгч” монгол судлаачийн Амеркт хийх хоёрхон цагийн лекцийнх нь бүх зардал мөнгийг Эрдэнэтчүүд даая. Монгол судлаач араа даасан шиг  даана. Бор уулын буян байна.  Эрдэнэтчүүд бол 20-р зууны Монгол улсын түүхэнд дангаараа тусгай  бүлэг бүрдүүлэхүйц алдар гавьяаг байгуулсан. Тэгвэл   дэлхийн түүхэнд алтаар бичигдэх бас нэг гавьяанд хувь нэмрээ оруулья. Энэ манлайлал мөн үү?  Үндэстэн ястны төвлөрөл болсон, Зууны манлай бүтээн байгуулалт залуу хотын иргэдийн үндэсний  эрчмийн эх үүсвэр алдарч  замхарчихаагүй байна.  Ялимгүй хөөргөн бодвол Монгол улс дэлхийд тэргүүлэх зорилтийг Эрдэнэтчүүд эхлээд манлайлья... Мандтугай юу. Орчин цагийн нөхцөл байдалд шинжлэх ухааны сэтгүүл зүй онцгой үүрэг хариуцлагатай гэж хөгжсөн хөгжөөгүй олон улс орон үздэг. Хөгжилд хөтлөх онч дохиог өглөө. Монгол судлаачийн энгийн ярьж хөөрснийг, өөрийн хэлтэлснээр  товчхон тоймлон өглөө.  Иргэдийн хурлын даргын санаачилсан “Хөгжилд нэмэрлэх санаа” энэ жил аймагтаа ирэх жилээс улс даяар уламжлал болон өргөжих болтугай. Сарва Мангалам.  Сэтгүүлч О.ЭРДЭНЭЖАРГАЛ
Шинэ маягтаар ХАСХОМ гаргаж эхэллээ
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
С.ГАНЦОГТ: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ОНЦГОЙ АНХААРЪЯ
Шинэ маягтаар ХАСХОМ гаргаж эхэллээ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх  /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/