Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Удирдагч эмэгтэйчүүдийн клуб хүүхдийн тасгийг тохижуулав

Удирдагч эмэгтэйчүүдийн клуб хүүхдийн тасгийг тохижуулав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах түвшний эмэгтэйчүүд “Ариадна” клубыг байгуулан, нийгмийн сайн сайхны үйлсэд тус нэмрээ оруулж эхэлсэн нь олон нийтэд гэрэл гэгээтэй мэдээлэл боллоо. Тус үйлдвэрийн монгол, орос 12 эмэгтэй энэ клубт нэгдэж, хүүхэд залуус, нийгмийн эмзэг давхаргынхад тусламжийн аян зохион байгуулж эхэлсэн байна. Энэ удаад клубын гишүүн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаагийн санаачилгаар БОЭТ-ийн Хүүхдийн тасгийг тохижуулж, засварлан хамт олонд нь хүлээлгэн өгсөн юм. Жилд 2000 гаруй хүүхдийг хэвтэн эмчлүүлдэг хүүхдийн тасаг байнгын ачаалалттай, орны хүрэлцээ муу, нярай, бага насны хүүхдүүд тав тух муутай орчинд өвчиндөө шаналан байгаа нь өрөвдөлтэй харагддаг. Клубынхэн эцэг эхчүүдийн хоолны өрөө, тоглоомын өрөө, эмч нарын өрөөнд засвар хийж, шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, цахилгаан бараа авч өгөхөд 15 сая төгрөг зарцуулжээ. Хүүхдийн тасаг 30 ортой боловч хүйтэн сэрүүний улиралд 80 гаруй хүүхдийг хүлээн авдаг БОЭТ-ийн хамгийн ачаалалттай ажилладаг тасаг юм. Өвчиндөө шаналсан хүүхдийг тоглоомын аргаар саатуулах, эцэг эхийнх нь амрах боломжийг нэмэгдүүлэх, эмч, сувилагч нарын ажиллах нөхцлийг сайжруулсанд тус тасгийн хамт олон “Ариадна” клубынхэнд баярлаж байлаа. Хүүхдийн тасгийг тохижуулах ажилд Баяжуулах фабрикийн Залуучуудын холбоо хамтран оролцож, сувилагчийн постыг шинээр байгуулсан байна. М.Мөнх
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card