ЛХАГВА
2025.01.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сайхан охин босоод ирэхгүй ч......
Сайхан охин босоод ирэхгүй ч......
Өтгөн хар хөмсөг нь нарийн хийцтэй, урсгал сайхан харцтай, алаг нүдэн залуухан бүсгүйн жаазтай зургийн өмнө зул асааж, идээ будаатай таваг тэргүүтэн өржээ. Гэрт ээж нь ганцаар талийгаач охиныхоо 49 хоногийг өнгөрөөтөл зул таслахгүй өргөж сууна. Амиа өгөхөөс ч буцахгүй хайрлаж өсгөсөн хонгорхон охин нь өнөөдөр ээжийнхээ дэргэд сууж, эрхэлж, инээж бас тунихгүй. Зураг болж, зул асаалган, эхийнхээ голыг өмрүүлнэ гэж хорин настай охин зүүдэндээ ч хараагүй байж таараа. Зовлонт ээж өмнө нь төрүүлсэн хүү, охин хоёроо цаг бусаар алдаж, гурав дахь хүүхдийнхээ хойтын заяа буяныг даатган, эрхи эргүүлж суугааг түүнтэй уулзахаасаа өмнө би мэдсэн юм. -Танай гэр бүлд болон танд эмгэнэл илэрхийлье. Уучлаарай, би Эрдэнэт хотын “Хотын шуудан” сониноос явж байна. Өнгөрсөн сарын 20-ны шөнө болсон авто ослын хэрэгт таны охин өртөж, амь насаа алджээ. Бид яг тэр үед осол болсон газрын орчмоор явж байсан юм. Хүн амь насаа алдсан хэргийн талаар танаас анхны мэдээллийг авч, бид сониндоо бичсэн юм. Гэтэл “Эрдэнэт секьюрити” хамгаалалтын албанаас биднийг дарамталж, мөнгө авсан гэж гүтгэж дайраад байна. Тийм болохоор тантай уулзаж, талийгаач охинтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахаар зорьж ирлээ. Та охиноо осолд орсныг хэзээ мэдсэн бэ? -Миний охин гуравдугаар сарын 20-ны шөнө 23 цаг 50 минутын орчимд хорооллын Цагаанчулуут багийн орчмын зам дээр “Эрдэнэт секьюрити” хамгаалалтын албаны машинд дайруулж, амь насаа алдсан. Тухайн үед охин маань нөхөртэйгээ хамт явж байсан юм. Би ийм айхтар явдал болсныг өглөө нь мэдсэн. Охины маань хадам ээж “Хулан аваарт орчихлоо, эмнэлэг рүү очъё” гэж хэлсэн. Би охиноо хагалгаанд орох гэж байгаа болов уу гэж бодож очсон. Тэрнээс байхгүй болчихсон гэж бодоогүй. Гэтэл охин маань аль хэдийнэ өнгөрчихсөн байсан. Би тэр үед юу болсныг сайн санахгүй байна. Ухаан алдаж унаад, нүүр амаа хөх няц болгочихсон. Намайг моорог руу охин дээр минь ч оруулаагүй. Ээж нь байтугай хүн харахын аргагүй нүүр ам нь гэмтсэн байсан гэсэн. Миний охин 1994 онд төрсөн, энэ жил дөнгөж 20 нас хүрч байсан юм. -Талийгаачийн ажил явдлын үеэр хамгаалалтын албаны жолооч ирээд, мөнгө төгрөг өгөөд явахдаа “Хамгаалалтын машин хурдтай явах ёстой, би ажлаа хийж явсан” гэж хэлсэн үгэнд таныг гомдолтой байгааг бид сониныхоо мэдээлэлд онцолсон. Дуудлага аваад явж байсан ч хамгаалалтын машин замдаа яваа хүнийг дайраад явах уу гэж бид хамгаалалтын албаныхнаас асуусан юм? -Тийм ээ, би охиноо алдчихаад ухаан санаа орж гарч байх үед тэр жолооч гэрийнхэнтэйгээ манайд ирсэн. Толгойгоо цагаан алчуураар боосон казак авгай, нэлээд хэдэн хүн жолооч Жамбал гэж хүн ирсэн. Тэдний яриаг сайн санахгүй байна. Гэхдээ казак залуу “Олон хүн тэжээдэг, гэрт нь ажил хийдэг хүн цөөхөн. Хамгаалалтын машин 4 минут хэдэн секундэд ч билээ амжиж очих ёстой байдаг” гэж ярьж байсныг санаж байна. Жолоочийн хажууд хамгаалалтын дарга нь юм болов уу нэг хүн сууж явсан гэсэн. Тэр хүн “Чи хүн дайрчихлаа ш дээ” гэж хэлсэн. Би гүйж очоод охины толгойг өргөхөд, над руу нэг их том хараад, ухаан алдсан. Охины тэр том нүд шөнөжингөө харагдаад, унтаж чадсангүй гэж жолооч надад ярьсан. Ажил явдалдаа хэрэглээрэй гэж 500 мянган төгрөг жолооч өгснийг нь миний дүү авсан байсан. Дараа нь дүүг маань дахин дуудаж, городод уулзаад нэг сая төгрөг өгсөн байна лээ. Манай гэр бүл жолоочийн ар гэрээс мөнгө төгрөг өг гэж хэлээгүй, тэд өөрсдөө л авчирч өгсөн. Тэгэхдээ хэчнээн төгрөг ч өгсөн бай, миний охин өнөөдөр босоод ирэхгүй шүү дээ. Хамгийн харамсаар нэг зүйлийг би хэлмээр байна, хамгаалалтын машин дуудлага аваад хэчнээн их яарч явсан бай, замдаа дайралдсан хүнийг дайраад, амь насыг нь сүйтгээд явдаг хууль журам байхгүй биз дээ. Миний охиныг согтуу явсан гэж ярьцгааж байна гэсэн. Тэр өдөр хадам ахынх нь төрсөн өдөр болоод нөхөртэйгээ хамт очоод явж байсан нь үнэн. Миний охин архи дарс уугаад явдаггүй, нөхрийгөө хааяа нэг балгахад араас нь гүйж, уулгахгүй гэж байнга тэмцэж явдаг. Тийм бодол, сэтгэлтэй хүн ухаанаа алдтал уухгүй шүү дээ. Би энэ ээжтэй удаан ярилцаж, олон юм шалгааж зүрхэлсэнгүй. Гагцхүү “Эрдэнэт секьюрити” хамгаалалтын албаны дарга Д.Эрдэнэбатын сэтгүүлч надаас “Аваарын хэрэг зөндөө л гарч байдаг. Чи хэний захиалгаар, хэнээс хэдэн төгрөг аваад, манай байгууллагын нэр хүндийг албаар унагаах гээд байна. Жолооч өнөөдөр хүн дайрчихаад, шоконд орчихоод байна. Хүний зовлонгоор жаргал хийдэг хэн бэ чи, цагдаа, прокурор дээр энэ хэрэг шалгагдаж байгаа, хоёр сарын дараа дүгнэлт нь гарна. Тэрний наана хэн чамайг бичээдэх гэсэн юм бэ. Манай байгууллага хүний амийг мөнгөөр үнэлээгүй, жолооч өөрөө л өгсөн” гэж бич хэмээн жирийн нэгэн сэтгүүлч рүү дайрч, Ардчилсан Монгол улсын сэтгүүл зүйн нэр хүндэд халдсан эрхэм захирал Д.Эрдэнэбатын давилуун занг дарах гэж бодож, талийгаачийн гэрт очсон юм. Сайхан, залуухан охины зургийг нь сонин дээрээ томоос том тавьж байгаад дахин ийм осол бүү гараасай, өдөр ч байсан, шөнө ч байсан зам хөндлөн гарахдаа сэрэмжтэй байгаарай, хамгаалалтын машин дуудлага аваад, хэдхэн минутанд амжих гэж яваад амь насыг чинь бүрэлгээд байна шүү гэж сэрэмжлүүлэх гэж бодсон юм. Гэтэл охиноо алдсан ээжийн нулимстай нүд, сайхнаас сайхан залуугаараа хорвоог орхисон үзэсгэлэнтэй жаахан бүсгүйн жаазтай зурагны өмнө очоод, сэтгэл шимшрээд, ээжээс нь ярилцлага авч зүрхэлсэнгүй ээ.             Дарга нь хажууд нь суучихаад “Хурдан яв, “Ихэр ботго” дэлгүүрт  хулгай орчихлоо” гэж шавдуулсан ч юм бил үү, жолооч залууг буруутгаж, муулах эрх бидэнд байхгүй. Гагцхүү хамгаалалтын машин, цагдаагийн машин гэхээр л хурдтай давхиж, ажил үүргээ гүйцэтгэж явна  гэсэн дэндүү дээрэлхүү, аагархуу зан Эрдэнэтэд, Эрдэнэтийн цагдаагийнханд байгааг хэлмээр санагдлаа. Эрхэм захирал Д.Эрдэнэбат “Цагдаагийнхан надад хэлээд байна. Энэ сонин яагаад танай ослыг бичээд байгаа юм бэ” гэсэн омогдлын хариуд Эрдэнэтийн хэвлэл мэдээллийнхэн “Энэ хэрэг хоёр сарын дараа шалгагдаж дуусна. Тэр үед нь мэдээлье” гэж амаа таглуулаад суухгүй гэж хариулмаар байна. Болсон үйл явдлыг хохирогчийн хамгийн ойрын эх сурвалжаас мэдээлэл авч бичин, олон нийтэд сэрэмжлүүлэх эрхэм үүрэгтэй хүмүүс учраас захиалагч нь мөн олон түмэн байдаг юм. Сайхан охин босоод ирэхгүй ч авто замын ослоор амь насаа алдсан олон арван хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, буруутныг олон нийтэд мэдээлэх үүргээ биелүүлцгээе сэтгүүлч дээ. Сэтгүүлч М.Мөнхцэцэг
Шинэ маягтаар ХАСХОМ гаргаж эхэллээ
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
С.ГАНЦОГТ: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ОНЦГОЙ АНХААРЪЯ
Шинэ маягтаар ХАСХОМ гаргаж эхэллээ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх  /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/