Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Владимир Путин дэлхийн нөлөө бүхий эрхмээр дахин тодорлоо

Владимир Путин дэлхийн нөлөө бүхий эрхмээр дахин тодорлоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Форбес” сэтгүүлээс жил бүр нэрлэдэг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн энэ жилийн жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин тэргүүлэв. Тэрбээр өнгөрсөн жил тус жагсаалтыг мөн тэргүүлж байсан юм. Харин үүний дараа буюу хоёрдугаарт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бичигджээ. Обама сүүлийн дөрвөн жилийн турш уг жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байжээ.  Харин удаах байрт БНХАУ-ын тэргүүн Си Цзиньпинь, Ромын Пап Франциск,  Германы Канцлер Ангела Меркель зэрэг хүмүүс тус тус багтжээ. Форбес сэтгүүлийн удирдлага уг жагсаалтын талаар хэлэхдээ "Бид өнгөрсөн жил дэлхийн хамгийн хүчирхэг хүнээр Путиныг нэрлэхэд уншигчдынхаа зүгээс ихээхэн шүүмжлэлд өртсөн. Харин Путин энэ жил Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэсэн, Украины хямралд хамгийн их нөлөөлсөн, БНХАУ-тай 70 тэрбум ам.долларын байгалийн хийн гэрээг үзэглэсэн хүн шүү дээ” хэмээн Форбес сэтгүүлийн удирдлага хэлжээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card