Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Инчоны наадмаас алтан медаль хүртсэн тамирчиддаа байр бэлэглэв

Инчоны наадмаас алтан медаль хүртсэн тамирчиддаа байр бэлэглэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын Инчон хотноо зохион байгууллагдсан Азийн спортын XYII наадмаас алтан медаль хүртсэн тамирчиддаа нэг өрөө байр бэлэглэсэн байна. Түүнчлэн мөнгө, хүрэл медаль болон тусгай байрт шалгарсан тамирчдад урамшуулал олгосон бөгөөд шигшээ багийг амжилттай дасгалжуулж, медаль хүртэхэд гавъяа байгуулсан гурван дасгалжуулагчийг “Хүндэт одон”-гоор шагнасан ажээ. Хойд Солонгосын тамирчид Инчоны наадмаас 11 алт, 9 мөнгө, 37 хүрэл медаль хүртсэн юм. Ким Чен Ун өнгөрсөн онд олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчидаа урамшуулах үүднээс нийслэл Пхеньянд 2500 айлын орон сууц барих шийдвэр гаргасан юм байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card