БААСАН
2025.01.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хөрөг: “Ааш муутай” бидний дарга
Хөрөг: “Ааш муутай” бидний дарга
Хүний тухай хөрөг зургийг хэн нэгэн хүссэнээрээ зурчихаж чадахгүйд л хөрөг гэдэг урлагийн төрлийн мөн чанар, үнэ цэнэ оршдог болов уу. Гэмээ нь тухайн гол дүрийнхээ хийж буй үйлдэл, үг хэллэг нийгэмд болоод олон нийтэд ямархуу нөлөө үзүүлж буйг дүгнэж бичих оролдлогыг үйл явдлын халуун мэдээн дунд ажилладаг хэвлэлийнхэн илүү бичиж буй нь уран зохиолын талаасаа уран гоё хэллэгтэй биш ч уншихад илүү их мэдээлэл харагддаг. Яг ийм өнгө аясаар хэвлэлийн “гал” дунд амьдарч явдгийн хувьд нэгэн ажил хэрэгч хүний дүр зургийг гаргахыг хичээлээ.             Мянга есөн зуун тавиад оны дунд үед нийслэл хотын төв хэсгийн Долоон буудлын гэр хороололд нэгэн хүү мэндэлж, хорвоотой танилцах аялалаа эхэлсэн нь бидний сайн мэдэх эрхэм. Хүүхэд ахуйдаа их хотын нүүрсний утаа, айлууд нь хоорондоо ойр ойрхон дэрлэн буусан гэр хороолол, гудамж өрхөөрөө нэгэн дор амьдардаг ч бие биенээ таньдаггүй, тийм л ахуй түүнийг угтжээ. Хожим энэ хүн зэс үйлдвэрлэдэг уул уурхайн том үйлдвэрийн орлогч захирал, Монгол улсын гурав дахь том хотын захирагч болсон. Гүрсэдийн Зоригт Улаанбаатараар овоглосон Төв аймгийн уугуул. Түүнд төр засгийн буянаар Оросод уул уурхайн эдийн засагч мэргэжил эзэмших боломж олджээ. Буурал толгойтой энэ хүнийг хүмүүс хүн чанар сайтай гэж товчхон дүгнэдэг ч адайр зан, хэдэр араншин түүнд бас бий. Үүнийг бичигч би нэгэн удаа мэргэжлийнхээ үүднээс танаас ярилцлага авъя гэж хэлчихсэн биш ам руугаа тас алгадуулж, арай л хосоо шувтруулчих шахаагүй. Хэвлэлийнхэнтэй найзалж, эв түнжинтэй явдаг нөхөд улс төрд уг нь хол давхидаг бичигдээгүй хууль Монголд бий. Гэтэл Орхон аймгийн Засаг даргыг сэтгүүлч, хэвлэлийнхэнийг хялайж хардаг, бүр бухимдаж уурладаг гэдгийг нь бид байтугай төвөөс ирсэн том сонины сэтгүүлч нар хүртэл гайхаж байсныг нуухад бэрх. Ардчилсан намыг Эрдэнэт хотод анх байгуулсан партизануудын эгнээнд Г.Зоригт оролцож, социализмын хатуу чанга дэглэмтэй үед айж эмээлгүй, үзэл бодлынхоо төлөө үнэнч явсаныг намын нөхөд нь хуучилдаг. Гэхдээ түүнд “би” гэж цээжээ дэлддэг зан байхгүйн хүчинд өнөөдөр Орхон аймгийн нэгдүгээр хүн болоход нь нөлөөлсөн байх талтай. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрдэнэтийн иргэдтэй телефон утсаар эчнээ уулзаж, ярилцахад, дандаа Засаг даргын хүрээнд шийдчих жижиг сажиг асуулт асууж, багагүй бухимдуулсан уулзалт өнгөрсөн хавар болсныг бид цэнхэр дэлгэцээр харсан. Ямартаа л Ерөнхий сайд аргаа бараад “Ингэхэд Засаг дарга аа, та чинь иргэдтэйгээ уулздаг юм уу” гэж үг унагаж байхав. Сайдыг явсны маргаашнаас аймгийн хэдэн дарга нар баасан гариг бүр хэвлэлийн гол дүр болцгоож эхэлсэн. Энэ бол ердөө Г.Зоригт даргын бага ярьдаг, гүн сэтгэдгийн илрэл. Гэхдээ одоо цагт ярьдаггүй, хэл ам муутай нөхдүүдийг ад шоо үздэг болж. Урьдны цагт бол ч өөр л дөө. Г.Зоригт намынхаа нэр хүндийг аврах гэж л Засаг даргад хүчээр тохоогдсон гэж түүнийг мэддэг, таньдаг хүмүүс ярьцгаадаг. Өрөөндөө толгойгоо салаавчлаад, “Эд нарыг би яах вэ” гэж шаналж сууна, хөөрхий Зоригоо гэж өрөвдөцгөөнө. Зэсийн үйлдвэртэй том хотын нэгдүгээр хүний хөрөнгө орлогын мэдүүлэг өнгөрсөн жилээс 17 дахин буурсан тухай хэвлэлийн хуудсан дээр дуурайтал бичигдэж. Зарим аймгийн дарга нар ганц жилийн дотор л тэрбумтан болсон тухай төвийн хэвлэлүүд шуугиад өнгөрсөн. Эдний гэр бүлийн “Үйлс констракшн” компанийг үнэндээ эхнэр нь авч явдаг. Тоосго хийж, айл хунарт илч дулаан бэлэглэдэг энэ компанийн цэнхэр автобус хотын гудамжаар давхина. “Ийм том унаагаар их л олон хүн зөөнө дөө” гэсэн бодлын цаана тийм хэмжээний хүмүүсийн амьдралыг авч яваа нь сайхан. Өрөөнийх нь үүдээр явахад хурц үнэртэй кофе ханхийж, их ажлын ард цаг наргүй, ашиг хонжооны араас улайрдаггүй, чин шударга, холч ухаантай, амьдралд хатуужсан монгол эр хүний төрх сэтгэлд бууна. Энэ бол миний л бодол. “Энэ сэтгүүлч хүүхэн, янз бүрийн юм бичээд” гэсэн байртай над руу хяламхийдэг харц нь ч цаанаа ааш муутай, хөдөөний хөх өвгөчүүл шиг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал, Орхон аймгийн Засаг даргын орлогч зэрэг өндөр албыг өрсөлдөгч намынхаа үед хашиж явсанаас харахад, түүнд бусдын дургүйг хүргэдэг зан бага бололтой. Инээх нь ховор, дүнсгэр буурал дарга маань өрөөнийх нь үүдэнд уулзахаар дугаарласан хүмүүсийг хонь хургаа нийлүүлсэн хүүхдээ загнах шиг ширвэх нь өмнөөс нь яс хавтаймаар. “За, ажил ихтэй байна. Дараа ир, Яах гэж байгаа юм бэ” гэж хяламхийх нь яагаад ч төрийн үйлчилгээнд зохицохгүй төрх. Эрдэнэтчүүд ийм л ховор зан төрхтэй даргатай. Өмнөх аймгийн дарга нарын Засаг ноёноор ажиллаж байхдаа цулайж баяжсаныг, хаус харш барьсныг нь гайхацгаадаг. Гэтэл ааш муутай Зоригоо даргын хөрөнгөжсөн тухай нэг ч яриа гардаггүй. Ойрноос Зоригоо дарга сүрхий өнгө зүс орж, хааяа нэг мушийдаг болж. “Царай зүс сайтай явна лээ. Бие нь овоо гайгүй байгаа юм байх даа” гэж танил хүмүүс өөр хоорондоо ярилцана. Хүнд өвчтэй гэдгийг нь, өвчнөө даван туулах, хажуугаар нь энэ том аймгийг удирдаж авч явахад бие, сэтгэлийн асар их тэвчээр гаргаж байгааг ойр дотныхон нь байтугай энгийн хүн ч хараад бахархмаар. Өөрийн зовлонг бусдад тохдог, хариу нэхэж, ач санадаг бодол энэ хүнд огт байхгүй. Үүрэх ёстой ачаагаа өөрөө үүрдэг эрчүүл төрийн түшиг болдгийн үлгэр жишээ гэх юм уу даа. Засаг даргын Зөвлөлийн хурлын гишүүд гэж орон нутагтаа хөрөнгө мөнгө мэддэг, хуваарилдаг том эрхтэй хүмүүс байдаг. Г.Зоригт дарга энэ хурлыг удирдахдаа хэсэг, цөөнхийн эрх ашгийг хамгаалсан үг, үйлдэл үзүүлэх нь ховор. “За, асуудлаа хурдалъя. Машбат дарга, товчхон ярь, гэр хорооллынхонд 2 тэрбумыг нь өгчихье. Алив Мөнх-Эрдэнэ ээ, тэр мөнгө хаана байна” гэж их хөрөнгөний эзэн харамгүй сэтгэлтэн ярина. Хурдалъя, цайны цаг болчихлоо, өлсөөд байна шүү ч” гэнэ. Өнгөрсөн өвөл Зоригоо даргыг Герман руу явсан хойгуур Засаг даргын суудлаас нь огцруулах тухай яриаг намын нөхөд нь дотроосоо гаргаж, арай гал өрдчихөөгүйг улс төрийн хүрээнийхэн, АН-ын нөлөө бүхий нөхдүүд мэддэг. “Намайг огцруулах гэж цугласан уулзалтанд тэр, тэр очсон байна” гэж хэн нэгэнд дурамжхан ярьж. Нөгөө нөхдүүдийг мань хүн өөрөө төрийн албанд дэвшүүлэн суулгасан байдаг. Ар хударгаар хийсэн энэ оролдлого бүтээгүй ч хүний эрээн дотроо гэдэг үг нэгийг сануулсан болов уу. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ харж суудаг ээжүүдэд нийгмийн даатгалыг нь орон нутгаас бүрэн төлж байхаар шийдсэн, аймгийн Захиргаа тэргэнцэрийн замтай болж, ариун цэврийн өрөө тохижуулсан зэрэг нийгмийн хүнд амьдралтай иргэд рүү чиглэсэн ажлууд нь Г.Зоригтын төрийн ажлын нэгээхэн гэгээлэг хуудас юм. Бор дарсанд толгойгоо мэдүүлсэн эрчүүлийг үсийг нь хусч, гудамжаар тууж явдаг үйлдэлтэй Эрдэнэтийнхэн дасч, олон жилийг үдсэн. Энэ гэсгээлийн автор нь өөрөөрөө хэчнээн бахархаж ярьдаг гэж санана. Харин Г.Зоригт аймгийн даргын ажлыг аваад хийсэн анхны өөрчлөлт нь муу нэртэй архичдыг өөд нь татаж, байр сууц гарган, өвлийн цагт дулаан байранд хооллон ундалж, өвөлжүүлсэн явдал олны сэтгэлийг бага зэрэг зөөллөсөн байх талтай. “Галын өөдөөс гал шиг асч болохгүй ээ” гэж. Амьдралын нугачаанд гэр бүлээсээ илүүтэй түмний төлөө сэтгэл зовнидог төрийн хатуу албыг олон жил хоёргүй сэтгэлээр хашихад нь түүнд уул шиг түшигтэй сайхан хань заяасан. Манай нэгэн сайн сэтгүүлчийн бичсэнээр “Аавын Сээеэ” гэх эгэл даруухан, томоотой Нямбуугийн Сэргэлэн гэдэг эмэгтэй Зоригоо даргын найдвартай ар тал нь. Соц нийгмийн чанга дэглэмийн үед Бал даргыг шүүмжилж, эсэргүү нэр зүүсэн Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын нэг болох Нямбуу гуайн охин Сэргэлэн бага наснаас хэрсүүжиж, ухаан суусан. “Эсэргүүний хүүхэд” гэж ад шоо үзэгдэн явахдаа хичээл сурлагадаа улам мэрийж, Оросод Их сургуульд элсэн орсон нь бага жаахан охины тэсвэр тэвчээр мөнөөс мөн. Эрхүүд Улс ардын аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж, хөтлөлцөн Эрдэнэтэд ирж байсан энэ хоёр эрхэм өнөөдөр охиддоо боломжийн боловсрол эзэмшүүлж, сэтгэл зовох юмгүй насан дээрээ санаа зовох нь бага суухаар амьдралаа авч яваа. Гэлээ ч 100 мянган хүний төлөө ухаан талбиж, цаг хугаслах өчнөөн асуудал аймгийн Засаг дарга нөхөрт нь бий. Хөлбөмбөгийн улаан фанат одоо ч хэвээрээ Зоригоо залуу насандаа арьсан бөмбөг өшиглөн холбогч хийж, гоол хийхийг мэрийдэггүй ч багтаа бол капитан нь байсан гэж нэгэнтээ ярьсан. Багаар тоглохын мөн чанар болох би гэж цээжээ дэлдэггүйн гайхамшгийг энэ хүн амьдрал дээр хэрэгжүүлж яваа Орхон аймгийн Ардчилсан намын яах аргагүй торойтол ялгарсан лидер нь. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас сэтгэж, зовниж, шаналж, баярлан энэхэн хорвоог туулаад л дуусна. Хатуу хөтүү амьдрал дунд явахдаа сайхан хүмүүсийн эгэлгүй зан чанарын тухай бусдад ярьж, зарим нэгэнд дэм өгч, ухаан хайрлах нь бидний мэргэжлийн онцлог юм. Тиймээс би энэ ховорхон зантай, Монгол төрийн ухаалаг нэгэн түшээгийн зан чанарыг сонссон, дуулсанаараа бичлээ. Би түүнтэй ярилцаж үзээгүй. Хэрэв ярих завшаан олдсон бол үүнээс ч илүүг бичих байлаа. “Өдөр бүр сайн хүнтэй уулзаж явах болтугай” гэж уншигч танд ерөөе. Сэтгүүлч М.Мөнхцэцэг
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
С.ГАНЦОГТ: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ОНЦГОЙ АНХААРЪЯ
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх  /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/