Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Мисс бүсгүй гудамжинд хоногложээ

Мисс бүсгүй гудамжинд хоногложээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Англи, Кембрижийн мисс 24 настай Карина Туррелл орон гэргүй иргэдийн тухай ойлголтоо сайжруулахын тулд гудамжинд хоногложээ. Мисс бүсгүй орон гэргүй иргэдэд туслах ажлыг гурван жилийн турш хийж байгаа юм. Тэрбээр гудамжинд толгой дээрээ титмээ зүүсэн чигээрээ гүүрний доод хэсэгт нэг хоногийг өнгөрүүлжээ. Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ  “Шөнө маш их даарсан. Хүмүүс энд яаж хоног төөрүүлдгийг ч төсөөлөхөд бэрх юм” гэжээ. Түүнчлэн тэрбээр хэлэхдээ хүмүүс хуучин хувцас, хөнжил, багахан хүнс өгөхөд л гудамжныханд тусалж болно гэсэн байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card